📅

Итгэлийн захидал

🕔 2016/06/27 18:47

Баянзүрх хайрханаараа овоглосон ахан дүүс, элэг нэгт Монголчууд аа.
Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

Дашзэвэг овогтой Зоригт миний бие Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааны энэ л өдрүүдэд Баянзүрх дүүргийнхээ иргэд, та бүхэнтэйгээ нэг бүрчлэн нүүр тулан уулзаж санаа бодлыг тань сонсохыг хичээлээ. Энэ богинохон хугацаанд мянга мянган иргэдтэй уулзаж, та бүхнийхээ санал хүсэлтийг сонсож, зовлон жаргалыг хуваалцжээ. Уулзалт бүрийн үеэр тэмдэглэж авсан тэмдэглэлээ нэг бүрчлэн нягтлан үзэхэд иргэн таны дэвшүүлсэн, нэр дэвшигч миний шийдвэрлэх хуримтлагдсан олон асуудал байна.

 

Итгэлийн захидал

 

Төрийн хамгийн эрхэм үүрэг бол ард иргэдийнхээ чин сэтгэлийн хүсэл тэмүүллийг оновчтой бодлого болгон боловсруулж, амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэх явдал билээ. Монголчуудынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх, ажилтай орлоготой байж, сэтгэл хангалуун амьдрах ТАВАН САЙН ХӨТӨЛБӨР-ийн талаар би та бүхэнтэйгээ ярилцсан. Сайн ХАШАА, Сайн ОЮУТАН, Сайн БИЗНЕС, Сайн ЭКСПОРТ, Сайн МАЛЧИН Сайн ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН. САЙН хөтөлбөрийг Та бүхэн минь олуулаа итгэл тээн хүлээж байгааг мэдэрлээ.

 

Энэ хөтөлбөр бол иргэн бүр амьдрал ахуйгаа сайжруулах, нэг иргэн, нэг ч гэр бүл хөгжлийн ард хоцрохгүй байхыг чухалчилж чадсан сайн хөтөлбөр. Үүнийг уншиж буй ТАНЫ ОРОЛЦОХ, ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ САЙН ХӨТӨЛБӨР. САЙН хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлж, үр өгөөжийг нь ирэх 4 жилд Баянзүрхчүүд бид хамтдаа хүртэх болно. Эгэл жирийн ажилчин, оюутан залуус, хувиараа бизнес эрхлэгч, хөдөлмөрчин олны хүсэл зорилгыг нэгтгэсэн энэ хөтөлбөр бол бодитой санаачлага, хэрэгжих бололцоотой ажил үйлс юм. Бодитойгоор хэрэгжих эхлэл ч нэгэнт тавигдсан. Улс орны ирээдүй болсон залуучуудынхаа мэргэжил, ур чадварыг сайжруулах зорилготой дадлагажигч ажилтны хөтөлбөр хэрэгжих сууриа аль хэдийнэ тавигдлаа.

 

Гэхдээ энэ хөтөлбөр зөвхөн таны оролцоотойгоор, бид бүхний хамтын оролцоотойгоор л бүрэн дүүрэн хэрэгжих бололцоотой юм. Улс орны хөгжилд бүх хүний оролцоо чухал. Хамгийн гол нь сонгогч ТАНЫ идэвхитэй оролцоо, ИТГЭЛ, дэмжлэгтэйгээр САЙН ХӨТӨЛБӨРҮҮД хэрэгжинэ. Сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа өндөрлөлөө. Одоо хоорондоо ярилцаад суух биш, хийх цаг ирлээ. САЙН ХӨТӨЛБӨРӨӨ хамтдаа сонгоцгооё. Сайн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлцгээе хэмээн итгэж ИТГЭЛИЙН захидлаа сонгогч ТАНД илгээлээ.

Монгол түмний маань буян заяа дэлгэрэх болтугай.


Таныг Хүндэтгэн ёсолсон
УИХ-ын 49-р тойрогт нэр дэвшигч Дашзэвэгийн ЗОРИГТ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?