Сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө 00 цагт зогсоно
🕔 2016/06/27 10:47
УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө 00 цагаас өндөрлөнө.
Сонгуулийн
сурталчилгаа санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, санал авах
өдрөөс нэг хоногийн өмнө дуусгахаар хуульчилсан. Иймээс хуулинд тусгасны
дагуу ийн маргааш өглөө гэхэд бүх нэр дэвшигч сурталчилгаагаа зогсоох
юм.
Өнгөрсөн
18 хоногт нэр дэвшигчид сурталчилгааны материал тараах, нийтийн
эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж
талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах
байр ажиллуулах, радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлэг явуулах,
цахим хуудас ашиглах зэргээр сурталчилгаагаа хийсэн юм.
скачать dle 12.0