📅

Дархан-Уул аймагт 63380 саналын хуудас хуваарилагджээ

🕔 2016/06/24 13:47

 

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 84.13 зүйлд заасан байдаг. Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг тус тус үндэслэн өнөөдөр /2016.06.24/ Сонгуулийн хэсгийн хороодын ахлах зохион байгуулагчид, санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллуулах Мэдээлэл технологийн даамлууд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээн авлаа.

 

Дархан-Уул аймагт нийт 63380 саналын хуудас, 58 санал тоолох төхөөрөмж хуваарилагдсан байна. Манай аймгийн хэмжээнд нийт 39 Сонгуулийн санал авах байр ажиллах бөгөөд Дархан суманд 31, Шарын гол суманд гурав, Хонгор суманд гурав, Орхон суманд хоёр санал авах байр тус тус ажиллах юм.  Мөн аймгийн хэмжээнд 43 дугаар тойрогт 22098, 44 дүгээр тойрогт 21929, 45 дугаар тойрогт 22098 нийт 67218 сонгогч байна гэсэн хамгийн сүүлийн статистик мэдээлэл гарчээ.

 

Эх сурвалж: Darkhan.gov.mn.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?