📅

ИТХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулав

🕔 2016/06/08 13:17

Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт "Нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу өнөөдөр /2016.06.07/ Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө.

IMG 9515Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны 2016  оны 5-р сарын 17,19-ний өдрийн тогтоолын дагуу Сонгуулийн тухай хуулийн 157-р зүйлийн 1 дэхь заалтыг үндэслэн Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас нэр дэвшигч 26 хүн, АН-аас нэр дэвшсэн  33 хүн, МАХН-аас нэр дэвшигч 16 хүн, бие даан нэр дэвшигч 8 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулав.  

Үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчид бие биендээ баяр хүргэж, хамгийн гол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, шударгаар өрсөлдөхийг уриаллаа. Эдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хугацаанд буюу 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлнэ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?