📅

Гурван улсын удирдагчид уулзана

🕔 2016/06/23 13:26

Гурван улсын удирдагчид уулзана

 

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 23-24 өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулагдаж байна. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй юм.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өнөөдөр богино хугацааны уулзалт зохион байгуулахаар болжээ. Удирдагчид сүүлийн үеийн асуудлаар ярилцах гэнэ.

 

Уг уулзалтын дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үзэг зурахаар болсон” хэмээн Ерөнхийлөгч Путиний зөвлөх  Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Гурван улсын удирдагч нарын уулзалт өмнө нь 2014, 2015 онд болж байжээ. Удирдагчид Душанбе болон Уфа хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт хурлын үеэр уулзаж, зарим асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?