📅

Халагдсан дайчдын 60-70 хувь нь ажлын байраар хангагддаг

🕔 2016/05/17 09:59

Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зоригоор мэргэжил олгох сургалтуудын талаар мэдээлэл өгөх, ажлын байрны захиалга танилцуулах, суурь болон ерөнхий боловсрол олгох чиглэлээр жил бүр халагдсан дайчдад мэдээлэл өгдөг.

zurag10

 

Өнөөдөр /2016.05.16/ уламжлал ёсоор халагдсан дайчдад зориулсан сургалтыг аймгийн Цэргийн штабаас зохион байгууллаа. Энэ үеэр халагдсан дайчдыг Улаанбурханы вакцинд хамруулж, ажил олгогчдод зуучлах, Төрийн байгууллагуудаас холбогдох мэдээлэл өгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа тухай Орон нутгийн хамгаалалт сургалтын офицер Б.Оргилсайхан мэдээллэв.

Цэргийн алба хаах нь бие бялдар сэтгэл зүйн хувьд дархлаатай болохоос гадна эх орноо хайрлах  үнэт зүйлээ мэдрэх, эр хүнийхээ үүргийг ухамсарлах зэрэг олон ач холбогдолтой. Түүнчлэн төрийн албан хаагч болоход эр цэргийн алба хаасан байх хэрэгтэй гэсэн шалгуур тавигдсан нь зөв зүйтэй гэж үзэж байгаагаа халагдсан дайчид илэрхийлж байв. Энэ жилийн хувьд олон ААНБ-ууд цэргийн алба хаасан залуусыг ажилд авах сонирхолтой байгаа бөгөөд халагдсан дайчдын 60-70 хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн судалгаа гарсан байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?