📅

Бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэлээ

🕔 2016/05/16 13:35

"Эвээр нэгдэж , Энэрлээр бүтээе " уриан дор Бурхан багшийн дүйчэн өдрийг тэмдэглэв

2016.05.14-ны өдөр буюу зуны эхэн сарын шинийн наймын билэгт сайн өдөр 2016 оны Бурхан багшийн дүйчэн өдрийн баярыг "Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе" уриан дор Дархан хотод тэмдэглэн өнгөрүүлэв. Тус өдрийн баярыг Монгол Улсын 21 аймгаас анх удаа Дархан хотод зохион байгуулснаар онцлог байв. Энэ өдөр Хараагийн Дарь Эх Ламын Гэцогдаржаалин хийдэд 40 орчим иргэд Сожин буюу нэг өдрийн сахил хүртжээ.

hiid

Түүнчлэн тус хийд Дарь эх цанриллана бүтэн өдрийн туршид хурсан юм. Их дүйчэн өдрөөр бурханд ус, цэцэг , хадган тахил өргөсөн сүсэгтэн олны хөлд хийд орон дарагдлаа.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Рэнсрил буюу лагшингийн шүтээнд мөргүүлэх ажлыг зохион байгуулснаар сүсэгтэн олон ном дор даган баясахаас гадна Бурхан багштай уулзсан лугаа шүтээнд мөргөж , эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд сүслэн залбирчээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?