📅

Хөгжил, дэвшлийн төлөө шунан шунан зүтгэх Налайхын Амараа

🕔 2016/05/16 12:43
 

Улстөрчийн хөрөг

Сайнбуянгийн Амарсайхан. Энэ нэр хэдийнэ шинэ цагийн монголчуудад танил болжээ. Зарим нь түүнтэй мөр зэрэгцэхийг,  нөгөө зарим нь  гаргасан жимээр нь  урагшлахыг, үлдсэн нь  хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэх  ажээ.  Харин төрж өссөн  налайхчууд нь алсыг харж чаддаг,  гялалзсан нүдтэй хүүгээрээ бахархаж,  Налайх түмний хөгжил цэцэглэлтийн түүчээ хэмээгээд бүхий л итгэл хүслээ даатгаж орхисон юм билээ.   Харин тэрбээр хувь хүнийхээ тухайд эгэл жирийн, ёсөн хүүхэдтэй  уурхайчин эрийн  найм дахь хүүхэд нь.   Сурсан мэдсэнээрээ  бусдаас цойлж гийгүүлээгүй ч амьдралын ухаантай эцгийнхээхарц, үйл хөдлөлөөрөө хүмүүжүүлсэн хөвгүүдийн нэг нь.  Ээлжийн амралтаа эдлэнгээ  хөвгүүдээ ажилд сургах гэсэн далдын бодолтой аавдаа, ах нартаа долоохон настайдаа  хувинтай хадаас дөхүүлж, дөрвөн  ширхэг тоосго тэврээд сургуулийн дээвэр рүү  гарч  чадсан,  ажиллаж хөдөлмөрлөхийн сайхныг  бие сэтгэлээрээ анх  мэдэрсэн  хүү. 
 
Ийм л учраас түүнийг  Налайх түмэн андддагүй юм.  С.Амарсайханы  угсаа гарвалыг  хөөх аваас Увс аймгийн Бөхмөрөн, Давст сум түүний өндөр дээд эцэг өвгөдийнх нь өлгий нутаг. Тэртээ 1950-иад оны эхээр Налайхын нүүрсний уурхайд ажилчин элсүүлж байна гэх сургаар эцгийн гэрээс мордсон  малчин залуу  И. Сайнбуян  хатан Туулын бэлчир, хөл Налайхад ирж суурьшин,  эхнэр авч өрх үүсгэн  найман хүү, нэг охинтой  өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн болсноор түүний хөвгүүд өдгөө Налайхаар овоглогдох болсон түүхтэй.   Бүхий л насаа БНМАУ-ын  бүтээн байгуулалт, уурхай даган сүндэрлэсэн Налайх дүүргийн хөгжил цэцэглэлтэд зориулсан, уурхайчин И. Сайнбуян агсны хөвгүүд хэдийнэ эрийн цээнд хүрцгээсэн төдийгүй  эцгийнхээ жимээр шинэ цагийн  Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд тус бүрнээ хувь нэмрээ оруулж яваа. Бүр дорвитой шүү.   Уншигч таны ч сайн мэдэх "Оюуны Ундраа" групп бол И. Сайнбуян гуайн хөвгүүдийн байгуулсан компани.  БНМАУ  зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн тэр он жилүүдэд хөвгүүд ирж яваа цагийн аяст нийцүүлэн  хувиараа эрхлэх  аж ахуй  байгуулан  улсынхаа эдийн засагт өчүүхэн ч болов  нэмэр тус болохоор зүтгэсэн нь амжилт олж,  үйл ажиллагааных нь цар хүрээ жилээс жилд тэлэн хөгжиж, шинэ цагийн  Монгол Улсыг хөгжил өөд  үүрэн зүтгэсэн  тэнэтэй ачаанаас хуваалцаж  ирсэн түүхтэй. Энэ нь  "Оюуны  Ундраа"  групп араасаа олон  зуун аж ахуйн нэгж Монголын зах зээлд төрж, өсч өндийхөд нь ямар нэг байдлаар  тусгалаа өгсөн гэсэн  үг.

Харин өмнө минь  "Бизнес эрхлэгчдийг  мөнгөө үрж ядахдаа л салбар салбар руу үсчдэг биз хэмээн шүүмжлэх нь бий. Угтаа бизнес эрхэлж байгаа хүн  тэс ондоо, мэдэхгүй, туршлага байхгүй салбарт  хүч сорих нь хийж бүтээх гэсэн шунал мэт зарим нэгэнд харагдах болов ч тэр хэрээр ашиг гэхээс илүү сэтгэлийн таашаал авч, улсын орны хөгжилд түлхэц болдог. " Оюуны ундраа" компани ч үүнээс гажаагүй.  Харин ч  тасралтгүй урагш тэмүүлэхийн хэрээр өсч өндийсөн.  Гэвч эл амжилтдаа бидний сэтгэл ханаж, хойш суугаагүй. Сэтгэлийн мухарт шинийг сэдэх, хийж бүтээх, нийгэмд, хүмүүст хэрэгтэй зүйл бүтээх шунал ассаар байгаа. Ер нь миний хийж бүтээхийн сэтгэл  ханах ч үгүй бололтой.  Одоо  юунд шунан тэмүүлж байна гээч. Төрөлх Налайх, цаашлаад Нийслэлээ олон улсад тэргүүлэх, хөжингүй хот болгох боломжийг эрэлхийлэн сэтгэл оюунаа чилээж явна" хэмээн алсын мөрөөдлөө хүүрнэж суугаа эрхэм бол дээр өгүүлсэн НИТХ-ын төлөөлөгч  С. Амарсайхан бөлгөө. Түүний  намтрын хуудсыг эргүүлэх аваас олон зүйлгүй  энгийн мэт  атлаа  дэвэргэн бодолтой залуучуудад үлгэр дуурайл болохуйц. Өөрөөр хэлбэл, амжилт өөрөө ирдэггүй, амжилтад хүрэхийн төлөө хүн өөрөө сэтгэх, зүтгэх, бүтээх ёстойн жишээ бол С.Амарсайхан юм билээ.   Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай  төгссөн түүнд  дотоодын их, дээд сургуулиудад  сурах  боломж байсан уу гэвэл байж. 
 
Гагцхүү дотор хүн нь "Амарсайхан чи  гадаадад, тэр тусмаа гуравдагч оронд сурч, ажиллах хүсэлтэй биш билүү. Үүний тулд эхлээд ажил хийж, бага ч болов дадлага туршлага хуримтлуул, жинхэнэ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж үз"  гэж шивнэсэн тул сурах бус амьдралд хөл тавин  Улсын Мэдээлэл технологийн төвийн ажилтан болж амьдралын гараагаа эхэлсэн байна. Жил гаруйхан ажиллаад байсан түүний дарга нь Ангилаарсайн ярьдаг, гадаадад томилолтоор байсхийгээд л явна. Мэдээллийн төвд гадаадын мэргэжилтэнгүүд байнга ирж, явах нь Англи,монгол толь бичиг байнга биедээ авч явдаг байсан түүний гадаадад сурах, ажиллах, дипломатч болох хар багын хүсэл мөрөөдлийг улам бадрааж байв. Ингээд удалгүй хүсэл мөрөөдлөө даган Герман улсад ажиллаж, сурхаар явжээ.  Цааш үргэлжлүүлэн АНУ, Англи улсад хэл судлалын коллежид суралцаж, үргэлжлүүлэн АНУд Бизнесийн удирдлага,  эрх зүйч мэргэжлээр суралцав. Сая нэг юм санасандаа хүрч дээд боловсролын  диплом өвөртөлсөөр 1999 онд эх орондоо ирсэн  байна.  Хос хэлтэй түүнд ажил олдохгүйн зовлон  гарсангүй,  тухайн үеийн  Гадаад харилцааны яамны ажилтан болж, Бээжин дэх  Монгол Улсын  Элчин сайдын яаманд консулын ажилтнаар томилогдсоноор өөрийн биеийг төрд тушаасан гэж хэлж болохоор. 
 
Дипломат албанд 4 жил ажиллах хугацаандаа  олж авсан,  хуримтлуулсан  туршлага, олон улсын харилцаа, бизнесийн чиглэлээр  сурсан мэдсэнээхувийн хэвшилд  хэрэгжүүлбэл илүү үр бүтээлтэй байж, амжилтад хүрч болохыг тэр нэг л өдөр  олж харсан гэдэг. Тиймээс дипломат албаны хугацаа дуусч  эх орондоо буцаж ирмэгцээ Америкийн нэгэн компанийн худалдаа хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2007 оноос  ах нарынхаа суурийг нь тавьсан "Оюуны Ундраа" группыг удирдах болжээ.  Ах нарынхнь дүүдээ  өгсөн итгэл  талаар болсонгүй.  Монголынхоо  зах зээлийг  судалсаны үр дүнд тэрбээр  ажил авсан даруйдаа биенесийнхээ  үйл ажиллагааны  цар хүрээг тэлэх бодлого баримтлан  зөвхөн гадаад худалдаа эрхлэх бус банк-  санхүү, барилга, уул уурхайн салбарт  хөл тавьсан нь тэр хэрээр амжилт олж байлаа. Үүнд  сэтгэл нь ханасангүй, мэдээлэл технологи,  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг  сонирхсон нь бас л амжилт авчрив .  Санаж төлөвлөсөн зүйлээ бага багаар гартаа оруулсан түүний  зүрх өөр нэг зүйлийг эрэлхийлэх болсон нь нийгмийн хариуцлагаа ухамсарлах, цаашлаад нийгмийнхээ  идэвхитэйиргэнөас эзэн нь байж, нийгэм , эдийн засаг руу чиглэсэн  үйл ажиллагаа явуулах  хүсэл байлаа. Тиймээс  үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ  нийлэн эх орны эдийн засгийн салбар, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилго бүхий төрийн бус байгууллага болох СЕО буюу Моголбн гүйцэтгэх захирлуудын клубыгбизнес эрхлэгчидтэй хамтран, санаачилжбайгуулан Ерөнхийлөгчөөр нь 3 жил ажиллжээ. 
 
Улмаар төрийн  бус байгууллага нь зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалаад зогсохгүй үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, гадаад зах зээлд Монгол улсыг сурталчилах  цаашлаад дэлхийн хөрөнгө оруулагчид, эдийн засагчдын анхаарлыг хөгжиж буй Монгол Улс руу хандуулах зайлшгүй шаардлага байна хэмээн үзэж Монголын эдийн засгийн форумыг  мөн л нөхдийн хамт 2010 онд санаачлан Улаанбаатарт анх удаа зохион байгуулж эхэлсэн нь эдүгээ уламжлал болоод буй.  Гэвч цаг улирах тусам овжин нэг нь тэдний  санаачилсан Эдийн засгийн форумыг өөрийн улстөр дэх  нэр хүндийг  өсгөхөд  ашиглах  шинжтэй болж эхэлсэн тул өөрсдийн зорилго төлөвлөгөөгөөг тасралтгүйхэрэгжүүлэх үүднээс Үндэсний Стратегийн хүрээлэнги  байгуулжээ. Хүрээлэнгийн зорилго ч тодорхой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг улам боловсронгуй болгох асуудал.Үүний зэрэгцээ С.Амарсайхан 2045 он гэхэд Монгол улсыг Азийн тивийн хүлэг улс болгох зорилго бүхий Азийн  Хүлэг Бодлогын судалгааны хүрээлэнгийн дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж буйг энд онцлон дурдах ёстой байх. Тооцоо судлагаагүйгээр улс орон хөгжихгүй нь бодит үнэн тул  бүх зүйл бодитой,  нарийн судалгаан дээр үндэслэсэн байх нигурын монгол үндсийг С.Амарсайхан ургуулж тордсон хэмээн түүнийг тойрон хүрээлэгчид, найз нөхөд нь ярьцгаах юм билээ.  Эцсийн бүлэгт түүний ажил амьдралдаа төдийгүй нийгэмд хэвшүүлэхийг зорьж буй эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судлагаанд суурилсан нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөө яван явсаар  улс төртэй   холбогдох нь жам ёсны асуудал шүү дээ. 
 
Харин С.Амарсайханы хувьд  бүх зүйлээ маш энгийнээс эхлүүлдэг араншингаараа төрөлх Налайх дүүрэг, Нийслэл хотынхоо  хөгжил цэцэглэлт, ирээдүйн чиг хандлага руу оюун бодлоо зориулахыг хүссэн байж мэднэ.   Үүний тулд  НИТХ-д төлөөлөгчийн сонгуульд дахин  нэр дэвшин ялалт байгуулах явдал юм. Удам сайтай, нутаг усандаа нэр хүндтэй  хүний  үр  учраас Налайхчууд түүнд   эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр саналаа өгч тэрээр Нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр буюу 58% саналаар сонгогдож байжээ, 2012 онд.  Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр  иргэдийнхээ, найз нөхдийнхөө, ахмадуудынхаа итгэлийг алдаагүй.  Улсын хөгжилд дөрвөн жил бага хугацаа хэдий ч С.Амарсайхан юун түрүүнд  сонгогч олондоо амласан Налайх дагадаг бус бусдыг араасаа  дагуулдаг жишиг  хот болно гэсэн зорилгодоо эзэн байхыг хичээн  Налайхын дүүргийн статуст  хууль, эрх зүйн үндэслэлтэйгээр өөрчлөлт оруулан Нийслэлийн  дагуул хот болох  тогтоолын төслийг 2014 оны долдугаар сард өргөн барьж  батлуулснаар Налайх, Багануур дагуул хот болжээ.  Энэ нь Нийслэлийн түүхэнд ч анх удаа гарч буй шийдвэр Нөгөөтэйгүүр,  Нийслэлийн иргэдийн хуралд сөрөг хүчний гишүүнийхээ үүргийг маш хариуцлагатай, ажил хэрэгч, зарчимд тулгуурлан биелүүлж ирснийг Нийслэлчүүд өндрөөр үнэлдэг.  Энэ тухайгаа "Сөрөг хүчин гээд бүх зүйлд эсрэг байр сууриас хандана  гэсэн үг биш. Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө улс төрийн намууд нэгдэж чаддаг, зөв зүйлд бие биеэ дэмждэг байх ёстой.  Болохгүй бүтэхгүйг нь сөрөг хүчин  залж залруулж явах учиртай. 
 
Миний амьдралдаа ч, улс төрд ч баримтладаг зарчим  энэ.  Өнгөрсөн жилүүдэд  нийслэлийн төсвийн  хөрөнгийг хэмнэх  асуудал дээр байр сууриа илэрхийлсэн нь үр дүнгээ өгч,  асуудал миний дэвшүүлж байснаар шийдэгдсэнийг нийслэлчүүд маань талархан хүлээн авсан.   Ганцхан жишээ хэлэхэд, хогны ногоон уутанд зориулж 6,7 тэрбум төгрөг  зарцуулах гэж байсныг өөрчилж,  эрүүл мэндийн салбарт хуваарилуулсан " хэмээн даруухан аргагүй өгүүлсэн.  Даруухан гэдгээ тодотгохын учир түүний мөрөөдөл биелэхийн цагт Налайхад мянга мянган ажлын байр бий болох юм.  Тодруулбал,  С.Амарсайханы  санаачилсан, зураг төсөл нь бэлэн болж, эдүгээ бодитой ажил хэрэг болж эхлээд буй Налайхын Үйлдвэр технологийн парк байгуулах явдал бөлгөө.  Нүсэр хэдий ч бүрэн хэрэгжүүлэх л үлдээд буй энэ ажилтай зэрэгцээд  Налайхын цэвэрлэх байгууламжийг  шинээр байгуулахаас гадна  орчин үеийн  иж бүрэн тоног төхөөрөмж  бүхий үзлэг, эмчилгээ, оношлогооны нэгдсэн төвийг барих төслийг хэрэгжүүлэх ажлыг зэрэг хөөцөлдөн шийдвэрлүүлж ажил нь эхлэж, Цэвэрлэх байгууламж нь хэдийнэ  ашиглалтад орсон билээ. Удахгүй Налайхчууд шинэ Нэгдсэн эмнэлэгтэй болно. Үүнд  Налайхчуудын сэтгэл өег суугаа.  Эцэст нь тэмдэглэхэд, С.Амарсайхан эцэг шигээ хөвгүүдээ амьдралын хар ухаанд сургаж байгааг ч хэлэх хэрэгтэй болов уу. "Зөв  монгол хүнийг эх орондоо хүлээлгэж өгөх нь ч эцэг  миний  үүрэг. Аав минь ч ийм бодолтой, зорилготой хүн байсан "  гэх түүний  үгээр хөрөг нийтлэлээ  өндөрлөе.
 
Ч.Чулуун  
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?