📅

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барина

🕔 2016/05/09 11:35

Дархан-Уул аймгийн хэмжээнд 0-18 насны 480 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас СӨБ-д 130 гаруй хүүхэд хамрагддаг байна. Тусгай хэрэгцээ шаардлагатай, хүнд нөхцөлд 80 гаруй хүүхэд амьдарч байна.

Тэдгээрийн сурах, хөгжих орчин нөхцлийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар "Нийгмийн үйлчилгээг танд” аяныг зохион байгуулж олон талт ажлыг өрнүүлсэн. Мөн 7 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Тэмүүлэл 1, 2 бүлгийг нээж ажиллуулж байгаа зэргийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам өндрөөр үнэлсэн байна. Улмаар Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн төвийн байр барих орон нутгийн санаачилгыг хүлээн авсан байна.

Уг шийдвэрийг танилцуулж, төвийг барих газрын асуудлаар энэ сарын 6-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Азийн хөгжлийн банкны дотоодын зөвлөхүүд аймгийн Засаг даргатай болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн байр барих газрын асуудлыг даруйхан шийдвэрлэж өгөхөөр болов. Уг барилгын ажлыг 3 тэрбум орчим төгрөгөөр барих бол, тоног төхөөрөмж тавилга хэрэгсэлтэй нь хүлээлгэж өгөхөд 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулснаар  хөгжлийн бэрхшээлийн бүх хэлбэрийг эрт үед нь оношлох, илрүүлж хөгжлийн хөтөлбөрт хамруулах боломж бүрдэх юм. Тус төв нь Дархан-Уул аймгаас гадна төвийн бүсдээ үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр сургуулийн өмнөх болон  их дээд сургуульд суралцах, нийгмийн амьдралд жирийн иргэдтэй ижил тэгш оролцох, ажилтай орлоготой болсноор ядуурал буурна гэж үзэж байгаа юм байна. Барилгын ажил 2017 оны хавар эхэлнэ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?