📅

АСЕМ-аар дамжуулж улс орноо сурталчлахыг чухалчлав

🕔 2016/05/06 09:34

ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс Швейцарийн ГХЯ-тай хамтран АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах сэтгүүлчид болон уг уулзалтын сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй харилцах асуудлыг хариуцсан ажилтнуудад тавдугаар сарын 2-4-нд ГХЯ-нд сургалт явууллаа.

Сургалтыг Щвейцарийн өдөр тутмын "Le Temps" сонины Парис дахь сурвалжлагч, АСЕМ-ын чиглэлээр бичдэг нийтлэлч Ричард Уэрли удирдан явуулсан бөгөөд сургалтад НЗДТГ, МҮХАҮТ, ЦЕГ газар зэрэг байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сэтгүүлчид, сурталчилгааны компаниудын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдлаа.

Ричард Уэрли нь Ази-Европын сан, ДиплоСан, Европын судалгааны үндэсний төвтэй хамтран ажиллаж, АСЕМ-ын орнуудын залуу дипломатуудад зориулсан "АСЕМ-ын олон нийтийн дипломат үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байсан туршлагатай юм.

Мөн түүний АСЕМ-ын сэдэвт мэдээ нийтлэл, судалгааны бүтээлүүд нь "Ази, Европын уулзалтын ирээдүй”, "АСЕМ-ын ирээдүйн чиг хандлага сэдэвт симпозиум” товхимолуудад хэвлэгдсэн байна. 

13184623_10207507391501923_85967867_o

"АСЕМ-ыг зөвхөн дээд түвшний уулзалтаар төсөөлөх хэрэггүй, аль болох дагалдах хурлуудыг идэвхтэй сурвалжлах хэрэгтэй. Мөн АСЕМ-аар дамжуулж Монгол Улс зохион байгуулагч орны хувьд улсаа сурталчлах хөшүүрэг болно” хэмээн сургагч багш Ричард Уэрли онцолсон бөгөөд дотоод, гадаадын уншигч үзэгч болон бизнесийн мэдээлэл сонирхдог уншигч, үзэгчдэд зориулан АСЕМ-ын талаар хэрэгцээт мэдээлэл хүргэх аргачлалыг сургалтад оролцогчдын хамтаар боловсруулсан юм.

Сургалтын төгсгөлд тэрбээр "АСЕМ Монгол Улсыг дэлхийд сурталчлах боломж мөн үү?” сэдэвт лекцийг ГХЯ-ны дипломат ажилтнууд, АСЕМ-ын гишүүн орнуудыг хариуцсан мэргэжилтнүүд,  олон нийтэд зориулж уншлаа.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?