📅

АСЕМ-д зориулж 9 тэрбум төгрөг зарцуулсан, ирэх онд 21 тэрбум төгрөг төсөвлөжээ

🕔 2015/10/09 17:42
АСЕМ-д зориулж 9 тэрбум төгрөг зарцуулсан, ирэх онд 21 тэрбум төгрөг төсөвлөжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд гишүүдийн санал асуулгад хариулах байсан ч гадаадын төлөөлөгчдийн хүлээн авч уулзаж байгаа учир түр хойшлуулаад байгаа юм. Тиймээс чуулганы хуралдаан төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "АСЕМ зохион байгуулах нь чухал. Гэхдээ тэрэнд зориулаад хэдэн тэрбумаар 50 ширхэг бенз машин аваад байх шаардлагатай юм уу. Тиймэрхүү зардлуудаа хасаач. Тэр машиныг авахгүй бол төлөөлөгчид чинь ирэхгүй гээд байгаа юм уу. Байгаагаараа л байх хэрэгтэй шүү дээ” гэлээ.

Харин Ө.Энхтүвшин гишүүний асуултад Сангийн сайд Б.Болор "АСЕМ-д зориулж энэ онд 9 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх оны төсөв дээр 21 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа. Энэ хүрээнд 50 ширхэг автомашин авсан зүйл байхгүй. Харин таван ширхэг тусгай зориулалтын автомашины асуудал бий. Энэ нь Монголд байдаггүй юм билээ. Тэр машинуудыг оруулж ирэх асуудлыг Гадаад хэргийн яам хариуцаж байгаа” гэсэн тайлбар өгсөн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Анир

 
zaluu.com
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?