📅

МАНГИРТАД ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ХИЙНЭ

🕔 2016/04/29 10:40

Аймгийн Засаг даргаар ахлуулсан бүтээн байгуулалтын ажлын хэсэг мягмар гараг бүр аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын асуудлаар зөвлөлдөж байгаа билээ. Өнөөдөр /2016.04.28/ Дархан сумын 15 дугаар багт ажиллаж замын гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж буй газруудтай танилцлаа.

Тус 15 дугаар багт энэ онд нийт 141 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил хийхээр төлөвлөж байгаа юм. Худалдан авалтын сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сардаа багтаан шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг даруйхан эхлүүлнэ гэж аймгийн ерөнхий эдийн засагч П.Батсүх танилцууллаа.

 Энэ үеэр нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг цэвэрлэж байсан 15 дугаар багийн 8 дугаар хэсэгт  багийн нийгмийн ажилтан Д.Ганчимэг, өндөр настан С.Пүрэвхүү нарын зарим иргэдтэй уулзсан юм. Тэд багийн иргэдийн өмнө тулгамдаж буй зарим асуудлаар аймгийн Засаг дарга А.Энхболдтой яриа өрнүүллээ. Тус багийн иргэд, хүүхэд багачуудад амарч тоглох орчин бүрдүүлэх, Цэргийн анги хүртэлх замыг сайжруулж өгөхийг хүслээ. Засаг даргын зүгээс иргэдийн саналыг судалж, ажил хэрэг болгоно гэдгийг хэллээ.

 Мөн 15 дугаар багийн алслагдсан хэсэг буюу 4, 8, 10 дугаар хэсгийн хүн амын нягтаршил ихтэй захын гудамжуудыг дагасан гэрэлтүүлэг хийхээр боллоо. Уг ажлыг хийхдээ энэ хэсгийн бетонон гэрлийн шонгуудад гэрэлтүүлэг суурилуулах ажлыг "ДСЦТС” ХХК-иар нийгмийн хариуцлагын хүрээнд хийлгэх саналыг тавьж тус байгууллагад аймгийн Засаг дарга А.Энхболд өөрөө уламжилж шийдвэрлүүлэхээр болов.  

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 322 дугаар салбар ангийн үйл ажиллагаатай танилцлаа 

Аймгийн Засаг дарга А.Энхболд өнөөдөр /2016.04.27/ Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 322 дугаар салбар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

 322 дугаар анги нь нийгмийн хариуцлагын хүрээнд баг болон аймгаас зохион байгуулж буй ажил арга хэмжээнд тогтмол оролцдогоо дурдаад Үндэсний аюулгүй байдалыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг явуулж байгаа тухай танилцууллаа. 

 Энэ үеэр ангийн захирагч Г.Насанхүүд Аймгийн Засаг дарга А.Энхболд аймаг орон нутгийн зүгээс тусалж дэмжих, энэхавар болсон шар усны үер айлууд руу орж ирсэн шиг гэнэтийн осол гарсан үед 15-р багийн ард иргэдэд тусалж байхыг хэлж, хамтран ажиллахаар болов.

             "МСS” ХХК-ийн Дархан салбарын үйл ажиллагаатай танилцав. 

 Аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан-Уул аймагт дахь "MCS” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймаг орон нутагтай хамтран ажиллах санал солилцлоо. Тус салбарын байр нь Дархан сумын 15 дугаар багийн 4 дүгээр хэсэгт оршдог бөгөөд энэ хэсэгт замын асуудал хүндрэлтэй байгаа тухай "MCS” ХХК-ийн Дархан салбарын захирал Д.Батмөнх танилцууллаа. Энэ замыг аймгийн Засаг дарга А.Энхболд "MCS” ХХК-ийн удирдлагуудад концессийн гэрээ байгуулан, тус компанийг өөрийн хөрөнгөөр цогцоор нь дугуйн зам, ногоон орчинтой нь шийдвэрлэж өгөхийг санал болголоо. 

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?