📅

Хонконгийн сэтгүүлчид шударга бус байдлын эсрэг ингэж тэмцэж байна

🕔 2016/04/28 11:24

Чөлөөт, хараат бус хэвлэл гэдгээрээ алдартай Хонконгийн  Минг Пао сонин ажилчдын эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус сонины туршлагатай сэтгүүлч Кьюн Квок Юэнийг ажлаас халсан нь ийнхүү эсэргүүцэл гарахад хүргэсэн байна. Панамын материал гэж нэрлэгдсэн нөлөө бүхий улстөрчид, бизнесменүүдийн мөнгө угааж, татвараас зайлсхийсэн оффшор дансны тухай мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд ил болсон. Үүнд Хонконгийн эрх мэдэлтнүүд ч холбогдсон бөгөөд сэтгүүлч Кьюн Квок Юэн оффшор данстай холбогдсон улстөрчдийн тухай нийтлэл бичсэн аж. Гэвч түүний нийтлэл гарсан өдөртэй зэрэгцэн сэтгүүлчийг ажлаас халах тушаал гарчээ.Минг Пао сонины удирдлагууд байгууллагын зардлыг бууруулж, зарим нэг цомхтгол хийх шаардлагатай болсон учир Кьюн Квок Юэнийг ажлаас нь халсан хэмээн тайлбарлажээ. Харин 300 гаруй ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн Минг Пао сонины Үйлдвэрчний Эвлэл "Ноён Кьюн бол салбартаа олон арван жил ажиллаж байгаа туршлагатай сэтгүүлч. Энэ хүн Хонконгод болж буй шударга бус, нууцлагдмал үйлдлийн араас тууштай явж, олон хэргийн тухай үнэн бодит мэдээллийг хараат бусаар олон нийтэд таниулж явсан. Хийж буй ажлаа хэнээс ч илүү сайн мэддэг” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэдсэтгүүлчийг халсан нь түүний бичсэн нийтлэлтэй шууд холбоотой гэж үзэж байгаа юм.

Мөн ирэх есдүгээр сард Хонконгийн парламентын сонгууль болно. Иймд улстөрчдийн хууль бус үйлдлийг илчилж, нийтлэл бичсэн сэтгүүлч золиос болж байна гэж  тус Үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж байгаа аж.

Энэ жил гэхэд л 15 шагналын эзэн болсон Минг Пао сонины нэр хүнд Хонконгод төдийгүй олон улсад унаж эхэлжээ.  Сонины ажилчид редакцийн хараат байдлыг эсэргүүцэн хар хувцас өмсөж, "шударга бус” гэсэн бичигтэй цаасыг байгууллагынхаа хананд наажээ. Түүнчлэн сэтгүүлчид сонины дугаар бүрийн эхний нүүрийг хоосон үлдээж эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Сэтгүүлчийг шударга бусаар ажлаас нь халсан явдалд тайлбар хийж, үнэн зөвөөр шийдэхгүй бол асуудлыг олон улсын хэмжээнд тавьж, тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэж тус сонины сэтгүүлчид мэдэгдлээ. 

Хонконгийн сэтгүүлчид шударга бус байдлын эсрэг ингэж тэмцэж байна

Хонконгийн сэтгүүлчид шударга бус байдлын эсрэг ингэж тэмцэж байна

Хонконгийн сэтгүүлчид шударга бус байдлын эсрэг ингэж тэмцэж байна

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?