📅

Хонконгийн ШУА шинэлэг бүтээмжийн дээд хурал хуралдуулав

🕔 2015/12/08 09:39

Хонконгийн ШУА байгуулагдсаныхаа дараа шинжлэх ухаан техникийн ололт амжилтын ашиглалт, худалдааны чиглэлээр хөгжүүлэх явдалд тус дөхөм үзүүлэн, аж үйлдвэрийн салбарын судалгаа шинжилгээний ажилд тусалж, шинэ үеийн шинжлэх ухааны ажилтнуудыг бэлтгэн хүмүүжүүлж, Хонконгийн шинжлэх ухаан технологи, шинэлэг бүтээмж бүтээх экологийн системийн тогтвортой хөгжилд хүч дэм өгч байна гэж Хонконгийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Шүй Ли-жи 6-ны өдөр тэмдэглэжээ.

Саяхан байгуулагдсан Хонконгийн ШУА 6-ны өдөр Хонконгийн Шинжлэх Ухааны Паркийн Гаокүнь хурлын төвд шинжлэх ухаан техникээр шинэлэг бүтээмж бүтээх дээд хурлыг хуралдуулав. Шүй Ли-жи уг хурал дээр үг хэлж, шинжлэх ухаан техникийн бат бэх үндэс суурьтай байх явдал эрдэм мэдлэгийн ямарваа эдийн засгийн тогтвортой хөгжилд ч хамгийн чухал зүйл болдог. Хонконгийн эдийн засаг банк санхүүгээр үндэс болгон, үйлчилгээний ажил төрлөөр удирдамж болгож байгаа боловч, сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техникээр шинэлэг бүтээмж бүтээх хандлага чиглэл улмаар ил тод болсон. Хонконгийн ШУА энэ салбарт тэргүүлэх байр суурьтай болохын тулд хүчин чармайлт гаргана гэлээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?