📅

Ану хайртай ханьдаа эгдүүтэй бяцхан хүү төрүүлж өгөх хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд дэлгэжээ

🕔 2016/04/26 15:32

Гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш дуу хуур гэж гүйхээ болиод дур булаам ээжийн дүрд тун чадмаг хувирсан Ануг "Тээгч эх хөлсөлж, охидоо төрүүлсэн” хэмээн олон хүн харддаг. Гэвч хөл хүндтэй үеэ сайтар нууцалсан гэх дуучин бүсгүй энэ бүхнийг эрс няцаадаг боловч өнөөг хүртэл түүний жирэмсэн зураг хэвлэлд дэлгэгдээгүй гэхэд болно.

Олны хэл ам, хардлага сэрдлэгээс илүүтэй хөөрхөн гүнжүүдээ хайр халамжаар дутаалгүй өсгөж хүмүүжүүлэхийг урьтал болгодог дуучин Ану сүүлийн үед дахин төрөх тухай бодож эхэлсэн гэнэ. Том охиноо төрүүлээд ердөө жил гаруйхан хугацааны дараа хоёр дахь охиноо төрүүлж байсан тэрбээр ийнхүү яарч догдолсон нь ч учиртай юм байх.

Түүний хувьд хөөрхөн гүнжүүдээ дүүтэй болгох, тэр тусмаа хайртай ханьдаа эгдүүтэй бяцхан хүү төрүүлж өгөх хүсэлтэй байгаагаа хэвлэлийнхэнд саяхан дэлгэжээ. Бурханы өгсөн бэлэг хэзээ ирнэ, тэр цагт нь шууд төрүүлнэ гэдгээ мэдэгдсэн дуучин Ану бизнесийн ажлаасаа илүү гэр бүлийнхээ амьдралд чухал анхаарал хандуулж байгаа гэнэ. Энэ ч утгаараа, түүнийг дахин хөл хүндтэй болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийлцэж  эхэлсэн ажээ.

anu 1

anu

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?