📅

Шилэн Цогоо женко Х.Баттулгыг шалгав уу

🕔 2016/04/18 10:12

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны тухай хуулиудаас хамгийн сайн үр дүнгээ үзүүлсэн, ард түмэнд хүрсэн хууль байх магадлалтай. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын дарга байхдаа алх тогшсон хуулиудаас хамгийн ухаалаг хуулиудын нэг байсан гэдгийг Монголын иргэн бүр бараг 100 хувийн саналтайгаар хүлээн зөвшөөрөх байх.

Уг хуулийг амь оруулж эрх мэдэлтэй дарга нарын элдэв булхайг дэлгэхээр тэмцэж "Шилэн” хэмээх алдартай болсон иргэн Б.Цогтгэрэл сүүлийн үед олон төрлийн ноцтой асуудлыг дэлгэн шийдүүлэх болсон. 

Түүний энэ үйл ажилгааны дараа төрийн байгууллагууд хөдөлгөөнд орж орлого зарлагаа хянаж татвар төлөгчдийн мөнгөнд нухацтай ханддаг сайн талтай болсон юм.

Саяхан олны анхаарлыг татсан онцгой нэгэн үйл явдал болсон нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын компанийг шалгасан хэрэг байлаа. Хэдий цагдаа, тусгай хүчнийхэн олноороо очин үйл явдлыг хурцатгасан ч бодит байдал дээр сүртэй зүйл болоогүй. 

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрөөр Шилэн Цогоо Х.Баттулга гишүүний өрөөгөөр ороод гарсан сурагтай. Харин шилэн дансны ажлаараа юу үгүй юу гэдэг нь тодорхой бус. Х.Баттулга гишүүн Шилэн Цогоод хандан "Цогоо минь ахад нь Шилэн данс манс гэж юм байна уу Сайн үзээд энэ хүмүүст хэлж өгөөрэй." гэжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?