📅

Дархан-Уул аймагт улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлээд удаж байна

🕔 2015/11/16 10:49

Дархан-Уул аймагт улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлээд удаж байнаЭрх мэдэлтнүүдийн бөөн бөөн зардал, санаанд оромгүй тансаглал Шилэн дансны ачаар илэрч байна. Тэдгээрийн нэг бол орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө юм. Үүнийг иргэдийн төлөөлөгчид намын харьяалал, олонхи цөөнхөө умартан, сонгогчдоосоо огт асуухгүйгээр эв найртайгаар сэм зөвшилцөн батлаад өөрсдөдөө олгодог билээ. Бас болоогүй намдаа тусад нь зардал хуваарилж татвар төлөгчдийн мөнгөөр өгөөмөр загнадаг юм байна.

Сүүлийн үед манайд  улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулаад батлахаар завдаж байгаа билээ. Тэгвэл лав орон нутгийн намын байгууллагуудыг аль хэдийн төсвөөс санхүүжүүлээд эхэлчихжээ.

Жишээ авья. Дархан-Уул аймгийн ИТХ-д суудалтай намууд оны эхнээс хэдэн төгрөг авсныг түүж жагсаав. (Харин нэгдүгээр сарын гүйлгээний мэдээлэл алга). МАН, Ардчилсан нам ба МҮАН гэсэн гурван намд нийтдээ 93.5 сая төгрөгийг өгөөд байна.


Дархан-Уул аймагт улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлээд удаж байнаскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?