📅

“ЛАЛЫН УЛС” ДҮРВЭГСДИЙН ХУАРАН РУУ ХАЛДАЖ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖЭЭ

🕔 2016/04/18 09:38

 
"Лалын улс” бүлэглэлийн гишүүд Сирийн хойд нутаг дахь дүрвэгсдийн хуаран руу халдаж, хоёр хүний амийг хөнөөжээ. Уг хуаран Турктэй залгаа хилтэй ойр оршдог байна. "Лалын улс”-ынхан 10 мянга гаруй дүрвэгсэд орогнож буй гурван хуаран руу халдаж, нэг хүүхэд, нэг эмэгтэйн амийг хөнөөсөн нь олон хүнийг хуарангаас дүрвэхэд хүргэсэн гэж Туркийн мэдээллийн агентлаг уламжилжээ. Тус агентлаг нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй боловч террористууд зарим хүмүүсийг барьцаалсан бололтой. Турк улс одоогоор 2.7 сая дүрвэгч хүлээн аваад байгаа бөгөөд цаашид дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон тул сиричүүд улс орноосоо гарах аргагүйд хүрчээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?