📅

Үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллого эхэллээ

🕔 2016/04/18 09:52

 Үйлдвэрлэл эрхлэгчдийн тооллогын нээлт өнөөдөр /2016.04.15/ улс даяар нэгэн зэрэг боллоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр хэлсэн  үгэндээ: "Бид цаашид үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтыг орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хийх, төр, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоодын уялдааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэн, тавих хяналтыг өндөржүүлэх болно” гэдгийг онцлов.

Тус тооллого нь үйлдвэрлэлийг дэмжих, эрх зүйн орчныг бий болгох, тодорхой судалгаа шинжилгээн дээр үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйлдвэрлэгч нарын борлуулалтыг нэмэгдүүлэх, сурталчлах, нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилготой. Манай аймагт үйлдвэр эрхлэгчдийн тооллоготой холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нээлтийн дараагаар бүх сумдын ажлын хэсгүүдэд мэдээллийн сангийн сургалтыг явуулж, мөн бодлогын зээлийн талаарх мэдээллийг аймгийн ХБХ-ээс өгсөн байна. ААНБ, үйлдвэрлэл эрхлэгчид industry.mi.gov.mn цахим хаягт хандан 5 дугаар сарын 1-ний дотор бүртгүүлэх ёстой юм байна. Бүртгүүлээгүй тохиолдолд ямар нэгэн зээл тусламжинд хамрагдах боломжгүй болно гэдгийг ХБХ-ийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн хэлж байлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг "Дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Дархан-Уул аймагт олон ажлууд өрнөж байгаа. Тухайлбал: "Цагаан сар” үзэсгэлэн худалдаа, Үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, "ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” –ЫГ  санаачлан зохион байгуулж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хот байгуулалт,  худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжин ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?