📅

“Дарханы хөгжил- Олон улсын эдийн засгийн форум”

🕔 2016/03/14 11:46

“Дарханы хөгжил- Олон улсын эдийн засгийн форум”

Дархан-Уул аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжих   зорилгоор "ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” –ЫГ  аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын  нэр хүндтэй, томоохон компаниудын төлөөлөл, удирдлагууд оролцох юм.

            Форумын үеэр Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн төслөө танилцуулснаар хамтран ажиллах түншээ сонгох, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа тогтоох боломж бүрдэж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүдийг нээлттэй хэлэлцэж, хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийн тусгай уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

"Дарханы хөгжил-олон улсын эдийн засгийн форум”-ын үр дүнд Дархан-Уул аймагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ. Аймгийн эдийн засгийн чадамж сайжирч, гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дэвшилтэд техник, технологи нэвтэрч, экспортын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Импортыг орлох  бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө гэж зохион байгуулагчид тооцож байна.

Тус форум нь 2016 оны 3 дугаар сарын 28-29- ны өдрүүдэд Дархан хотын Буудай зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Дархан-Уул аймгийн ЗДТГазар

Дэмжигч байгууллага: Дархан-Уул аймгийн ИТХурал

Хамтран зохион байгуулагч:

Дархан –Уул аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим 

Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн  

Дархан дахь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Дархан дахь Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

JCI Олон улсын байгууллага

Тахь Ко ХК

Поликом ХХК          

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?