📅

Фитнессд явж буй бүсгүйчүүдийн гаргадаг дөрвөн том алдаа

🕔 2016/04/06 11:29

Хавар цаг ирж нимэгхэн хувцсандаа орох болжээ. Эмэгтэй хүнд цаг үеэ алддаггүй нэгэн том асуудал байдаг. Тэр бол мэдээж таргалалт. Таргалалтын эсрэг зогсохоор шийдсэн бүсгүйчүүддээ хандаж хэлэх хэдэн зүйл байна. Энгийн мөртлөө таны мэдэхгүй зүйл ч бий шүү. • Хувцаслалт Мэдээж дасгал сургуулилт хийх гэж байгаа учраас биедээ эвтэйхэн даавуун хувцас өмсөх хэрэгтэй. Хэрвээ та хурдацтай турахыг хүсэж байгаа бол хөлөргөдөг хувцас тохиромжтой. Мөн гүйлтийн пүүз өмсөх хэрэгтэй.

Их дасгал хийсний дараа хөл ч мөн адил хөлөрдөг. Тиймээс нимэгхэн пүүз өмсөхгүй бол хөл чинь шивэртэнэ.   • Хооллолт Зарим эмэгтэйчүүд маань дасгал хийн хөлсөө гаргаж байгаа учир юу ч идсэн хамаагүй турчихна гэсэн буруу бодолтой байдаг. Та хичнээн 2-3 цаг дасгал хийн хөлсөө дуслуулсан байлаа ч буруу хоолловол хэзээ ч турахгүй.  Бас турах гэж байна гээд юу ч идэхгүй байж болохгүй ( муужирч унана шүү). GYM-дээ явахаасаа өмнө заавал юм идсэн байх шаардлагатай. Чихэр, шоколад, чипс, хийжүүлсэн ундаа гэх мэт бидний мэдэх амттангуудаас хол байх шаардлагатай. Танд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бол тахианы цээж мах, өндөгний цагаан (цагаан нь уураг, шар нь өөх тос. Тиймээс шараас нь салгаж байгаад идээрэй) ногоон ногоонууд бүгд, жимс. Дасгалдаа орохоосоо өмнө 1 ширхэг гадил идвэл тохиромжтой.  

Усны хэрэглээ Мэдээж хүн өдөрт 1,5-2л  ус уух шаардлагатай. Дасгал хийн хөлсөө гаргачихаад цэрийтлээ ус ууж болохгүй. Гарсан хөлсний чинь үр дүн нурах болно. Зүгээр л амаа чийглэх, норгох зориулалттай ганц хоёрхон балгахад болно. Лемонтой ус нь хэвлийн өөхийг шатааж тураах зориулалттай байдаг. Тиймээс лемонтой ус уух хэрэгтэй. Гэхдээ дасгалын үеэр уухаар ам заваараад, зунгааралдаад, амны цангаа тайлдаггүй юм. Дасгалын үед цэвэр ус уугаад бусад үед лемонтой ус хэрэглэвэл зүгээр.    

Сэтгэл санаа Фитнэсд явж буй эхний хэдэн хоногт хөөлт гэдэг зүйл болдог. Хичнээн их дасгал хийгээд хооллолтондоо анхаарсан ч турахгүй байх хэсэг үе бий. Хэрвээ энэ үеийг давж гарвал өдөр бүр аажим аажмаар турах болно. Дасгал хийж эхэлсэн өдрөөсөө турна гэж байхгүй. Эхний 1-3 өдөрт таны өөх задарч зөөлхөн болж эхэлнэ, улмаар шатаж байхгүй болно шүү дээ. Турахгүй байна гээд сэтгэл санаагаар унаад байх хэрэггүй. Дасгал хийж эхэлсэн өдрөөс эхлэн дор хаяж 7 хоног танд үнэхээр хэцүү санагдаж магадгүй. Яах гэж GYM-д явваа, би хийж чадахгүй юм байна гэсэн бодол төрж болох л юм.  Хэдхээн хоног тэсчихвэл аяандаа дасгалууд гарт ороод ирнэ хийхэд хялбар болно. Бүр сүүлдээ та GYM-рүүгээ яардаг, хурдан дасгалаа хийх юмсан гэж боддог болно. Дасгалаа үргэлжлүүлэн хийгээд л бай хийгээд л бай. Үр дүн аяандаа мэдэгдэх болно. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?