📅

Долоо хоногийн өрнийн зурхай

🕔 2016/03/14 10:26

2016.III.14-2016.III.20

Хонь: Од эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногт та бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийж, бултахыг хичээх бололтой. Гэвч тулгарсан бэрхшээлийг сөрж асуудлаа шийдвэрлэхийг хичээгээрэй. Асуудлаас зугтаж нуувчиндаа орох хэрэггүй. Энэ нь танд тус болохгүй. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд үл ойлголцол гарч болзошгүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, бизнесийн уулзалт хэлэлцээ амжилттай явагдана. Санхүүгийн үйл хэрэгт таатай байх болно.

Үхэр: Найз нөхөд, хамт олны харилцаанд тааламжтай. Таны сэтгэм татам байдал эсрэг хүйстний анхаарлыг татна. Ажил хэрэг бүтэмж муутай байх нь таныг багагүй бухимдуулах бололтой. Шинээр ажил эхлэх эсвэл ажлаа солих гэсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх үйл явдал тохиож магадгүй. Агаар салхинд гарч эрч хүчээ сэлбэ. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаарай.

Хамтатгах: Ажил, бизнесийн үйл хэрэгт таатай.  Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Эдгээр өдрүүдэд таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөн нэмэгдэнэ. Гэр бүлд өнгөрсөн асуудал сөхөгдөж, хэрүүл маргаан дэгдэх бололтой. Бурууг өөрөөсөө хайж, тэвчээртэй хандаарай. Их хэмжээний мөнгөн орлого орж ирнэ. Биеийн эрч хүч сайжирч, тамир тэнхээ сэргэнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Өөртөө эд материалын болоод оюуны хөрөнгө оруулалт хий.

Мэлхий: Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Энэ нь танд эерэг боломж авчрах болно. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Удаан хугацаанд хамтарч ажилласан хүмүүсийн итгэлийг алдахаас болгоомжлоорой. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, том худалдан авалт хийх бололтой. Бусдын хэл амнаас болгоомжилж, үйлдлээ анхаараарай.

Арслан: Тогтворгүй долоо хоног. Таны санаа сэтгэл тайван бус, зовнисон байдал илт мэдрэгдэнэ. Бусдын өмнөөс хариуцлага хүлээх шаардлага гарч болно. Энэ нь ажлын дарамт шахалтыг нэмэгдүүлнэ. Харин  гэр бүлдээ эв найрыг эрхэмлэснээр тайван амгалан байх боломж олгоно. Орлого нэмэгдэх боловч зарлагаа хянахгүй бол болохгүй. Зугаа цэнгэлд автаж, үрэлгэн загнах хэрэггүй. Уур бухимдал таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойргүйдэлд хүргэж болзошгүй.

Охин: Долоо хоногийн эхээр таны ажилд саад тулгарна. Дарга удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай байдаг бол нүдэнд нь өртөх хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагаа ашигтай бус байна. Найз нөхдийн үнэн төрх илэрч, хэн нь хэн бэ гэдгийг олж мэднэ. Санхүүгийн нөхцөл байдалд долоо хоногийн дундуур хүндрэл үүснэ. Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Гэхдээ согтууруулах ундаа, түргэн  хоолноос татгалзаарай.

Жинлүүр: Сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ байх цагийг илүү гарна. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах боловч та өөрийн хүчээр шийдэх боломжтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Биед өвчин зовиургүй байх боловч дархлаа сулрахаас сэргийлээрэй.

Хилэнцэт: Тааламжтай долоо хоног. Бизнесийн үйл хэрэг эхлэхэд таатай. Ажилдаа хариуцлагатай хандаж, хичээл зүтгэлтэй ажиллах хэрэгтэй. Гэр бүлийн тайван уур амьсгалыг эвдэх хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Гэхдээ бусдад мөнгө зээлэх хэрэггүй. Буцааж авахад хүндрэлтэй байх болно. Ядаргаанд орох болон  үүнээс үүдсэн элдэв өвчлөлөөс сэргийлээрэй.

Нум: Энэ долоо хоногт таны өмнө олон боломж нээгдэнэ. Ажилдаа хичээл зүтгэл гаргасны үр дүнг амсаж, цалин хөлс нэмэгдэх бололтой. Энэ таны сэтгэл санааг өргөж, нийгмийн идэвхийг нэмэгдүүлнэ. Удаан хугацаанд санааг тань зовоож байсан асуудлыг шийдэх арга замыг олж чадна. Сэтгэл санааны өөдрөг эрч хүчтэй байдал биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хэн нэгнээс багагүй хэмжээний мөнгөн орлого хүлээж авах бололтой.

Матар: Энэ долоо хоногт ажил ихтэй байна. Ажлын үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь нямбай гүйцэтгэх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлээс ажлын үр дүн шалтгаална. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Хувийн амьдрал ээдрээтэй байх болно. Ялангуяа ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлээс татгалзаж, хов живээс болгоомжлоорой.

Хумх: Сүүлийн үед таныг зовоож байсан санхүүгийн асуудлаа шийдэж чадна.  Олон эх үүсвэрээр танд мөнгө орж ирэх бөгөөд нэлээдгүй хэмжээний орлого цуглана. Гэхдээ хэрэгцээгүй зүйлсэд үрэлгэн загнах хэрэггүй. Бизнес эрхлэгчид ашигтай хөрөнгө оруулалт татаж чадаж, ажил хэргээ өргөжүүлж чадна. Ажилдаа тууштай байж, үр дүн гартал нь хүлээцтэй байгаарай.  Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд дэвшил гарч байна.

Загас: Таны амьдрал тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй бол  олон боломжийг алдах болно. Тиймээс өөртөө зорилго тавиад, оюун санаагаа цэгцлээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа мартагдахааргүй дурамж бүтээгээрэй. Хайртдаа итгэж, хардаж зовоох хэрэггүй.   Танд томоохон өөрчлөлт хэрэгтэй болсныг ухаарах цаг нь иржээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?