📅

Худалдан авагчаа тохуурхсан “Номин”-ийн хонжворт сугалаа

🕔 2016/04/03 21:29

 

 Худалдан авагчаа тохуурхсан “Номин”-ийн хонжворт сугалаа

Худалдан авагчаа тохуурхсан "Номин”-ийн хонжворт сугалаа

12938249_695092007297419_6013489094727047679_n

Монголдоо л томоохон сүлжээ дэлгүүрийн  тоонд зүй ёсоор ордог Номин их дэлгүүр худалдан авагчдын дунд сугалаат худалдааг явуулдаг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.  НОМИН ХОЛДИНГ компанийн  зарладаг  Хамгийн том хонжворын сантай  гэх "ТЭРБУМТАН” сугалаат худалдаа нь  2015 оны 6 сарын 24-ноос  өнөөдрийг хүртэл  жил шахам үргэлжилэн, нийт 3 удаагийн тохирлоор 4008 азтанг  тодруулж 3 өрөө байр, 2 автомашин зэрэг  супер хонжворуудыг азтануудад олгохоор болжээ.

nomin3-600x569

Улс орны эдийн засаг хямралтай, иргэдийн ахуй амьдралын түвшин дундажаас доогуур байгаа энэ цагт Азын сугалаанд итгэгчдийн тоо олширох нь зүйн хэрэг. Гэтэл үүн дээр дөрөөлж байгаа мэт Үндэсний хэмжээний томоохон Их дэлгүүр болох НОМИНгийнхон иргэд олон нийтийг   задгай талбайд болох сугалааны тохиролын үйл ажиллагаанд оролцохыг уриалж, Хан-Уул дүүрэг дэх Номин Их дэлгүүрийн гадаа иргэдийг дуудаж, олон хүний амралт цаг завыг барсан, бас дээр нь сугалааны азтанаа  хэрхэн тодруулах нь ойлгомжгүй байдлыг үүсгэн худалдан авагч, иргэдээ бухимдуулаад байна.

nomin4-600x443

nomin2-600x467

 

12938249_695092007297419_6013489094727047679_n

Уг нь технологи хөгжсөн өнөө цагт Номин Их  дэлгүүр сугалаат худалдааныгаа аль нэг телевизээр  иргэдийн төлөөллийг байлцуулан шууд явуулаад,  тохирол таарсан азтан бүрийг  газар дээр нь өөрийн  дэлгүүрийн сайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошл медиагаар дамжуулан хүргэж болохсон. Харамсалтай нь Номин Их дэлгүүрийнхэн үүнээс илүүүтэйгээр олон зуун хүнийг нэг дор цуглуулан зөвхөн тэнд цугласан олон дундаас азтан шалгаруулах гэж байгаа мэт ойлголтыг   сугалаагаа бариад гэртээ сууж байгаа  худалдан авагч нарт төрүүлжээ. Түүгээр зогсохгүй супер азтанг зөвхөн талбайд очсон хүмүүсээсээ сонгосон байна.

nomin5-600x554

Үүнээс болж Номингийн сугалаанд эргэлзэхэд хүрлээ.  Ялангуяа сугалааны супер шагнал болох автомашин,  3 өрөө байрны азтанг зөвхөн Номин Их дэлгүүрийн гадаа  очсон иргэдийн дундаас шалгаруулсан нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Яг адилхан худалдан авалт хийгээд хүндэтгэх шалтгааны улмаас тэнд очиж чадалгүй  гэртээ суугаад сугалаагаа харж байсан иргэдийн  сугалаа супер азтаны болзол хангасан атал Номин Их дэлгүүрийн  гадаа очоогүй гэдэг шалтгаанаар азын сугалааг нь хүчингүйд тооцон дараагийн азтанг тодруулах зарчмаар явуулсан нь олон хүнийг бухимдуулахад хүргээд байна.

Хэрвээ ингэх байсан юм бол Номин Их дэлгүүр яах гэж анхнаас нь ТЭРБУМТАН сугалаат худалдааны азтанд суудлын автомашин, 3 өрөө орон сууц өгнө гэж амласан юм бол түүнийгээ эхний сонгогдсон азтанд өгөх хэрэгтэй. Тэр ч бүү хэл нэр ус ч үгүй, зөвхөн дугаараар сугалаа явагдаж байгаа ийм нөхцөлд  заавал тэнд очсон иргэдээс супер азтаныг тодруулна гэдэг нь эргээд НОМИНгийнхан өөрийн талын хүмүүсэээ тэнд байлцуулаад  тэдэнд супер шагналаа зориуд тааруулж байгаа юм биш биз гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

22222-600x482

Магадгүй Номин Их Дэлгүүрийн гадаа очих гэсэн боловч  хүндэтгэх шалтгаанаар очиж чадаагүй  "азтан” удаа дараа өөрийн сугалаа нь супер азтаны тоонд орж дуудагдаад ирээгүй гэдэг шалтгаанаар шагналаа авч чадаагүй олон арван хүмүүс НОМИН Их дэлгүүрийг шүүхэд өгсөн ч багадах бизээ.

12923146_948050208649615_7479146023390783615_n-1-600x360
Ер нь ингэж иргэд олон нийтийн сэтгэл зүй дээр тоглолт хийдэг, худалдан авалтаа нэмэгдүүлдэг, сугалаа нэрээр луйвар явуулдаг энэ мэтийн үйлдлийг таслан  зогсоох эс бөгөөс анхнаасаа заасан журам дүрмийн дагуу явуулдаг болохыг хянаж цагддаг, шалгадаг төр засаг, хууль хяналтын байгууллага гэж байна уу.

Эрх зүйт төр засагтай Монгол улсад захын нэг сүлжээ их дэлгүүр  "Намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ” гэдэгчлэн  хэтэрхий  дур зоргоороо аашласан,  иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, худалдан авагчдыг хохироосон, тэднийг  ялгаварлан гадуурхсан, шударга бус сугалаа явуулсан  энэ мэтийн байгууллагыг АТГ болон ШӨХТГ-аас нэн даруй шалгалт хийвэл зохилтой.

Уншигч та бүхэн Номин Их дэлгүүрийн пэйж хуудсанд ЭНД ДАРЖ хандан саналаа илгээнэ үү

Ц.Мөнх

Ugluu-logo202

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?