📅

Д.Халиун: Хожсон мөнгөөрөө мастерт суралцана

🕔 2016/03/31 11:40

УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн хүрээнд иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, мөн сугалаанд оролцох боломжтой болсон билээ. Иргэд ч НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцохоор худалдан авалтын  баримтаа ebarimt.mn-д  идэвхтэй бүртгүүлдэг болсон. Мөн хууль хэрэгжиж эхлээд хэд хэдэн азтан тодроод байгаа билээ.   Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд явагдсан НӨАТ-ын сугалааны тохиролд 20 сая төгрөг хожсон иргэн болох ХБК-ийн оюутан, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Д.Халиуны сэтгэгдлийг хүргэе.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе! Хаанаас, хэдэн төгрөгний худалдан авалт хийж азтан болов?

- За баярлалаа. Би "Саран” гэдэг нэртэй жижиг супермаркетаас 15000 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.

-Худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байсан уу. Азтан болсон гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш худалдан авалтын баримтаа идэвхтэй бүртгүүлж байсан. Азтан болсон баримтаа ч бас бүртгүүлсэн байсан. Гуравдугаар сарын 1-нд ebarimt.mn рүү дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтуудаа бүртгүүлэхээр ороод өөрийгөө азтан болсныг мэдсэн.

- Одоо таны дансанд сугалаанд хожсон 20 сая төгрөг чинь орсон уу?

-Гуравдугаар сарын 25-нд буюу сугалааны тохирол явагдсанаас хойш ажлын 13 дахь хоногт миний дансанд орсон.

-Сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Би Хөгжим бүжгийн коллежийн дөрөвдүгээр курст сурдаг, энэ жил төгсөнө. Мөн ирэх жил АНУ руу мастерын зэрэг хамгаалахаар явна. Тийм болохоор сугалаанд хожсон мөнгөөрөө мастерт суралцах гэж байгаа.

Эх сурвалж: customs.gov.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?