📅

Цаг урагшлуулахын давуу болон дутагдалтай тал

🕔 2016/03/23 09:26


Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд 03-р сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 30-31 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

Давуу тал:

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

Ихэнхи хүмүүс үүнийг маш нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байжээ. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна.  Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна.  Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм.1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.

Тооцоот жил

Хэмнэлт

Тооцоолсон байгууллага

1983

6.5 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1984

7.0 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1985

8.6 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1988

13.0сая кВт

ЭХУүүГеологийн яам

1989

14.3 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1998

23.0 сая кВт

ДБХ яам

1999

24.5 сая кВт

ЭХГУУ яам

Энэ хүснэгтээс үзэхэд 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээр авбал 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ.

Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалийн хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Бразил улсад зуны цагийн хуваарь нь нэг жилийн цахилгааны хэрэглээний 1%-ыг хэмнэдэг гэж судалгаа гарчээ. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарьт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба жуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаануудад жирийн үеэсээ 2 дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Австрали улсад зуны цагийн хуваарийг мөрдлөгө болгохгүй гэж шийдсэнээс хойш аялал жуулчлалын салбар түлхүү хөгжсөн зүүн өмнөд бүсийн жуулчлалын байгууллагууд энэ шийдвэр биднийг сая сая долларын алдагдалд оруулж байна хэмээн үзэж буцаахыг шаардаж мөн улсаа бүсчлэн хувааж энэ цагийн хуваарийг мөрдөх санал ч хүргүүлээд байгаа юм байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.

Дутагдалтай тал:

Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба комьпютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг байна. Зарим улсуудад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. Мөн 2012 оны судалгааны дүнгээр бас нэг хачирхалтай зүй тогтлыг илрүүлсэн нь цагийн өөрчлөлтөөс болоод бие махбодь ядарсан үедээ хүмүүсийн ажлын цагаа хийдүүлж илүү ихээр интернетээр хэсдэг байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?