📅

"ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ” ТУРШЛАГЫГ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТУРШИНА

🕔 2015/10/30 09:03
боловсруулсан "Цагийн менежмент” сайн туршлагыг 2015-2016 оны хичээлийн жилд туршилтын журмаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд турших тогтоолын төслийг өнөөдөр /2015.10.28/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн батлав.
Дархан-Уул аймгийн” Түшиц”- 18 дугаар цэцэрлэг нь "Цагийн менежмент”-ийг хүүхэд хүлээж авах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шинэ арга зүйг нэвтрүүлж ажилласнаар эцэг эх, багш хүүхдийн талархал хүлээсэн байна. Тодруулбал: Цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж хүүхэд хүлээн авалтыг өглөө 7.30- 10.00 болгожээ.
Өмнө нь өглөө бүр 8.30-40-д хаалга барьснаас эцэг эх, хүүхдүүд уур бухимдал ихтэй, яарч сандарсан байдалтай цэцэрлэгт ирдэг байсан бол одоо хүүхэд, эцэг эх, яарч бухимдалгүй, чөлөөтэй, тайван, баяр баясгалантай ирэх болсон байна. 
Өглөөд хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийг үзлэг хийж авах боломж муутай байсан бол Өглөө хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийг үзэж шалгаж авах цаг гарсан зэрэг олон давуу талууд бий болсон тухай 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаа тайлбарлаж байсан юм. 
Дээрхи тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, явцыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Ганчулуунд тус тус даалгасан юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?