📅

“Хүүхэд эцэг эх сургууль” хоорондын уялдааг бэхжүүлнэ

🕔 2016/03/17 08:49

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болов. Энэ удаагийн хурлаар Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах төслийн хүрээнд хийгдсэн ажлын дүн, аймгийн Цагдаагийн газрын 2016 оны эхний хоёр сарын мэдээлэл зэргийг хэлэлцлээ.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах  аяны хүрээнд аймгийн ГХУСАЗЗ-өөс сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай болон хамааралгүй өсвөр үеийн хүүхэд залуучуудын талаарх судалгааг гарган сургалт явуулж "Хүүхэд-эцэг эх-сургууль” хоорондын уялдааг бий болгож хараа хяналтыг нэмэгдүүлэх үүднээс ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсэг "Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурах”-ын хор уршгийг өсвөр үе, олон нийтэд сурталчлан таниулах хоёр сарын аяныг явуулсан. Аяны хүрээнд тус аймгийн  Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн 5200 гаруй сурагчдад болон эцэг эхчүүдэд мансууруулах бодисын хор уршгийн талаар явуулжээ. Сургалтад оролцсон ахлах ангийн 3000 гаруй сурагчаас 16 асуулт бүхий судалгааг цаасан болон онлайн хэлбэрээр авчээ. 

Уг аяны хүрээнд олон ажлууд хийгдсэний хамгийн гол нь нийгэмд далд хэлбэрээр өрнөдөг, өсвөр үеийнхний мансуурлын тухай мэдээллийг бодит судалгаагаар тогтоож гаргасан нь цагдаа, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэж аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд дүгнэлээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?