📅

Цэнхэр дуулгатнууд маань Суданыг зориход бэлэн болжээ

🕔 2016/07/27 12:15

 

Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч өдгөө Суданд үүргээ амжилттайгүйцэтгэж буй. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч ажиллагааны орон газрыг зориход бэлэн болжээ. Тэд өнөөдөр Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн Суданыг зорих гэж буй 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай залуус юм.

40 эмэгтэй алба хаагч Суданыг зорино

 

Эх орноо батлан хамгаалах их үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй чадварлаг алба хаагчид бол эмэгтэйчүүд. Бүйсгүйчүүд маань төрөл бүрийн нарийн мэргэжил эзэмшин, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцсоор байна. БНӨСУ-ыг зорих Монголын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны 40 нь эмэгтэй цэргийн алба хаагч байгаа юм байна.

Д.Бат

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?