Хабитат, Мангиртын иргэд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой боллоо
🕔 2016/08/24 09:11
Хабитат мангиртын айл өрхүүдийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох төслийн ажлын гүйцэтгэгчээр "ЧМ” ХХК 2014 оноос эхлэн ажиллаж байна. Уг компани өнөө жил эхний ээлжид хийгдэх ажлуудаа 100 хувь дуусгаж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээний трансын дагуух техникийн болон бусад нөхөн сэргээлтийг 100 хувь хийгээд байгаа ажээ.
Энэ ажлын хүрээнд явган хүний зам талбай, ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийхээр ажиллаж байгаа юм байна. Уг ажилд аймгийн Захирагчийн алба хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд нийт 8,1 тэрбум төгрөгийн угсралтын ажил дуусаж байгаа аж.
Уг ажилд хийгдэж дууссанаар Хабитат, Мангирт чиглэлийн гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа юм.