📅

Иргэд тохилог таатай орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо

🕔 2018/07/10 09:30

Иргэд тохилог таатай орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо

 

Өнөөдрийн энэ билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн хөгжлийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, засаг дарга С.Насанбат болон аймаг орон нутгийн удирдлагууд болон 
иргэдийн төлөөлөл оролцсон юм. Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, ахмад, залуучуудын хөгжлийн төв бүхий багийн төв баригдаж энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах ажээ. Эдийн засгийн хүнд цаг үеийг улс орон даяар туулж байгаа хэдий ч Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Дархан-Уул аймгийн удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Тиймдээ ч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж буюу багийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ийнхүү багийн төвийн барилгын шавийг энэ өдөр ийнхүү тавьлаа. Багийн хөгжлийн төв зөвхөн Дархан сумын 15 дугаар баг гэлтгүй шинэ хороолол, хуучин хороолол гээд нийтдээ Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийг хамарсан 3-н хэсэг байрлалд баригдах юм. Тус гурван хэсэг газрын барилгын ажлыг "СБМ” ХХК нийт 1,4 тэрбум төгрөгийг өртгөөр гүйцэтгэх ажээ. Олон жил яригдсан энэхүү багийн төвүүдийн барилгын ажил энэ онд болоод ирэх онд баригдаж бүрэн ашиглалтад орох юм байна. Ингэснээр Дарханчууд ая тухтай тохилог орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэнэ. скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?