📅

8 дугаар багийн хүүхдүүд СӨБ-д бүрэн хамрагдаж эхэллээ

🕔 2019/03/15 03:11
Өнгөрсөн онд баригдаж эхэлсэн цэцэрлэгийн барилга бүрэн дуусч хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхэлжээ.Ингэсэнээр Дархан сумын 8 дугаар багийн 150 хүүхэд тус цэцэрлэгт явах боломжтой аж.
Өнөөдөр тус цэцэрлэгийн албан ёсны нээлт болов.Улсын их хурлын гишүүд болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн сурах ая тухтай орчныг бүрдүүлэхээр тусгагдсан нь биелэлээ олж байна.
Цэцэрлэгийн төсвийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран улсын төсөв суулгажээ.
Дархан сумын 8 дугаар баг нь гэр хороолол, орон сууц хосолсон томоохон багийн нэг юм.Энэ багт цэцэрлэгийн насны 700 орчим хүүхэд байдаг аж.Эдгээрээс 400 орчим хүүхэд нь тус багийн 23 цэцэрлэгийн 1,2 дугаар салбар болон 6 дугаар цэцэрлэгт сурч боловсорч байна.150 орчим хүүхэд харъяалалын бус багийн болон хувийн цэцэрлэгт хүмүүждэг ажээ.Өнгөрсөн оны байдлаар тус багт 100 гаруй хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаагүй гэсэн судалгааг гаргасанаар 23 дугаар цэцэрлэгийн хашаанд 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийг барихаар улсын төсөвт хөрөнгийг суулгасан нь энэ аж.Ингэсэнээр тус багийн хүүхэд багачууд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж байна.
Шинээр байгуулагдсан 27 дугаар цэцэрлэг өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд бүртгэлээ хийж өнөөдрийн байдлаар 124 хүүхэд хүлээн авч, 25 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа жигдэрүүлэн ажиллаж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?