📅

Гэр хорооллын иргэд эко усны савыг зээлээр авч эхэллээ

🕔 2019/03/12 23:56
Дархан-Ус суваг ХК-аас гэр хорооллын айл өрхүүдэд зориулан эрүүл ахуйн шаардлага хангасан эко усны савыг хөнгөлттэй нөхцөлөөр олгож эхэлээ.Ингэхдээ амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эх, эцэг, зорилтот бүлгийн иргэдэд багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн эко усны савыг 3 сарын хугацааатай зээлээр олгож байна.
Уг сав нь ундны ус хийх зориулалттай, хүний биед сөрөг нөлөөгүй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн “Аргил сувд” ХХК бүтээгдэхүүн ажээ.
Тус компанитай Дархан-Ус суваг ХК гэрээ байгуулан эхний ээлжинд 1000 ширхэг усны савыг худалдан авчээ.Өөрсдийн хөрөнгөөр худалдан авч дараагаар нь ийнхүү иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа нь санхүүгийн дарамт дээрх зорилтот бүлгийн айл өрхүүдэд үүсэхгүй гэж үзсэн аж.20.000 төгрөгийн үнэтэй тус усны савыг авсан иргэд гурван сарын хугацаанд ус түгээх цэгүүдэд өөрсдийн боложмоороо хураалгаж төлж дуусах ажээ.
Дархан сумын гурав дугаар багийн айл өрхүүдээс эхэлсэн усны сав зээлээр олгох ажлын эхэнд аймгийн засаг дарга С.Насанбат зорилтот бүлгийн 10 иргэнд үнэгүй усны сав бэлэглэлээ.Тэрээр хэлэхдээ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэддээ ус зөөвөрлөх зориулалтын, эрүүл ахуйн шаардлага хангасан усны эко савыг хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж эхний хэрэглэгчдэд эко сав гардуулж байна.Хүн бүр эрүүл байх ёстой.Ууж буй усаа зориулалтын, хүний биед сөрөг нөлөөгүй саванд зөөвөрлөж хэрэглэж байх үүднээс энэхүү ажлыг Дархан-Ус суваг ХК санаачлан хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ өдөр нийт 120 айл дээрх усны савыг зээлээр авсан байна.Цаашид Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийг стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан усны саваар хангах ажлыг үргэлжүүлэх хийнэ гэж Дархан-Ус суваг ХК-ийн Усан хангамжийн албаны дарга Т.Буяндэлгэр онцоллоо.
Энэхүү ажлыг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог дэлхийн усны өдрийг угтан хийж байгаа аж.
Дашрамд тус савны багтаамж 20 литр УМХГ-ын хүнсний зориулалтын бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй, хуванцар савны их бие болон тагийг хүнсний зориулалттай Олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй өндөр нягттай полиэтилэн HDPE2 материалаар хийжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?