📅

Босоо бичгийн “Алтан үсгийн баяр” боллоо

🕔 2019/03/06 17:17
Засгийн газрын 2008 оны 196-р тогтоолын хавсралт “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2-ын зорилт, Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөрийн 4.3.3-ыг үндэслэн монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлэн сайжруулах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлэх, тэргүүний багш, сурагчдыг тодруулах, монгол бичгийн хичээлийн шинжлэх ухааны онолын түвшин, олж авсан мэдлэг чадварын хэрэглээг хянах зорилготой “Алтан үсгийн баяр”-ыг 16 дахь жилдээ зохион байгууллаа.
Баяр нэрийн дор зохион байгуулагддаг ч соёлын өв болсон Монгол бичгээ дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үе, иргэн, ААНБ-уудад сурталчлан таниулах тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс олимпиад хэлбэрээр зохион байгуулдаг юм.
Тус Монгол бичгийн олимпиадыг анх 2002 онд “Алтан үсгийн баяр” нэрийн дор  аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газар/БСУГ/-ын Монгол хэл, уран зохиолын мэргэжилтэн Д.Оюунбилэг санаачилснаас хойш аймгийн БСУГ-аас жил бүр зохион байгуулж байна. 
Энэ жилийн “Алтан үсгийн баяр”-т ерөнхий боловсролын 23 сургуулийн 565 сурагч, бага ангийн 25 багш, дунд ангийн 32 багш оролцжээ.
Энэ удаагийн босоо бичигтнүүдийн баярын шилдгүүдээр Г.Бурмаа ахлагчтай “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль , Г.Нямзаяа ахлагчтай Од”цогцолборсургууль,Э.Сэргэлэн ахлагчтай Дархан-Эмпати сургуулиуд шалгарчээ.
Энэ үеэр тус арга хэмжээг хамтран зохион явуулсан Монгол Улсын зөвлөх багш Н.Цэцэгээ, П.Гэрэлзул эрхлэгчтэй " Урангэрэл" салоны хамт олон, 16 дугаар сургуулийн 7в ангийн эцэг эхийн төлөөлөл Ж.Болортуяа, Дархан-Эмпати сургуулийн захиргаа хамт олон зэрэг ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийг алдаршуулсан байна.
Дашрамд “Алтан үсэг” баярын хүрээнд Үндэсний бичиг заах арга зүй, мэдлэг чадвар сайтай бага ангийн багш нарын " Гэрийн багш" цахим хуудас нээж, багш бүр 1-2 хүүхдийг үндэсний бичигтэн болгох хөдөлгөөн өрнүүлэхээр болсон ажээ.
Өнгөрсөн жилийн тухайд “Алтан үсгийн баяр”-т  МОНЦАМЭ агентлагаас эрхлэн Монгол бичгээр гаргадаг “Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа хоёр дахь удаагаа урилгаар оролцож," Үндэсний бичиг соёлоо эрхэмлэхийн учир" сэдвээр мэргэжлийн багш нар, суралцагсдад сургалт явуулж, мэдээлэл хийж байсан удаатай.
Монгол бичгийг сурахад багшийн зааснаас гадна “Хүмүүн бичиг” сонинг захиалж уншиж, бичихэд том нөлөө болдог гэж багш, эцэг эхчүүд хэлж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?