📅

“Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан Дарханд боллоо

🕔 2018/12/04 17:19

“Мөнх тэнгэрийн бичиг минь” уран бичлэгийн бүсийн аварга шалгаруулах уралдаан Дарханд боллоо

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр–2”, Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүсийн хэмжээнд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, уран бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний бүтээлийг сурталчлах, дэмжих, туршлага солилцох зорилготой бүсийн аварга шалгаруулахМонгол бичгийн калиграфийн бүтээлийн уралдаанДархан-Уул аймагт боллоо.

Тус тэмцээнийг Дархан сумын нэгдүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш С.Буянжаргал санаачланшавь нартайгаа хамтран зохион байгуулж, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 16 сурагч, 8 багш ур чадвараараа өрсөлджээ.

Сурагчдын төрөлд Сэлэнгэ аймгийн сурагч С.Мөнхзул тэргүүлж удаах байруудад Орхон аймгийн сурагч Г.Энх-Од, Булган аймгийн сурагч М.Буянзаяа нар орсон бол багш нарын төрөлд нэгдүгээр байранд Булган аймгийн багш Д.Мөнхчимэг орж удаах байруудад Сэлэнгэ аймгийн багш А.Баяржаргал, Дархан-Уул аймгийн багш Б.Булганчимэг нар орсон байна.

Дашрамд Дархан-Уул аймагт Монгол бичгийн калиграфийн төрөл хурдацтай хөгжиж байгаа төдийгүй багш сурагчдын хамтын бүтээлүүд олноор төрөх болжээ. Номын баяр, сургуулийн тэмдэглэлт өдрүүдээр энэ төрлийн уралдаан үзэсгэлэн гаргаж, монгол хэл, бичиг, уран зохиолд сонирхолтой сурагчид өөр хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ 1,18,15,30 дугаар сургуулиудад дугуйлан хичээллэж байна.

 

 

Л.Отгонбаатар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?