📅

Орон нутгийнхаа аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана

🕔 2019/02/24 01:43
Дархан-Уул аймгийн Барилга, хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөсөн.
Тус зөвлөгөөнөөр удирдах ажилтнууд салбартаа тулгамдсан асуудлаа ярилцахын зэрэгцээ хэрхэн ажиллах, дотоодын үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих, хугацаан чухал ч чанарыг эрхэмлэх зэрэг олон асуудлын талаар ярилцлаа.
Дархан-Уул аймгийн тухайд 2019 онд 42,4 тэрбум төгрөгийн 114 төсөл арга хэмжээ хэрэгжих аж.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг барилга угсарлтын компаниуд хэдийгээр орон нутгийнхаа компанийг дэмжих бодлогыг удирдлагууд барьж байгаа ч зарим тохиолдолд бичиг баримт, чанар хийцийн тал дээр шаардлага хангахгүй тохиолдол гардаг ажээ.
Тиймээс хамтын уялдаа холбоогоо сайжруулах үүднээс материал нийлүүлэгч, барилыг компаниудад чанартай, найдвартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчид дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжин хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж төвлөрүүлэхийг уриалж дэмжин ажиллахыг уриаллаа.
Түүнчлэн хувийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа чадваржуулж хамтын уялдаа холбоогоо сайжруулан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээ сунгахгүй байх хэрэгтэйг төрийн байгууллагын төлөөлүүд хэллээ.
Харин төрийн байгууллагууд хүнд суртал гаргалгүй аль болох орон нутгийнхаа байгууллагыг хуулийн хүрээнд дэмжиж ажиллах хэрэгтэйг оролцогчид зөвлөсөн юм.
Цаашид 2019 онд ГХБХБГ-аас Барилга хот байгуулалтын чиглэлээр анхаарч ажиллах болон цаашид хийх ажлынхаа талаар Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр мэдээлэл өглөө.
Энэ онд “Дархан барилга экспо -2019” арга хэмжээг зохион байгуулж барилга, барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлах салбарт нэвтэрч буй дэвшилтэт технологийн талаар мэдээллээ солилцох боломж олгох, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар 1 удаа сургалт зохион байгуулах, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймаг орон нутагтаа сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгааг дурдлаа.
Мөн аймгийн ерөнхий эдийн засагч Б.Батсүх бүтээн байгуулалтын ажлууд ад анхаарах асуудлуудын жагсаалт гарган танилцууллаа.
Үүнд:
1. Төсвийн тухай хууль, Барилгын тухай хууль, ТБОНӨХБАҮХАА тухай хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтийг зохион байгуулах
2. ТЕЗ нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэхдээ зөвхөн тушаал, захирамжаар шилжүүлэх /худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх гэх мэт- Санхүүжилт хүссэн албан бичиг зөвхөн ТЕЗ ирүүлэх/
3. Сангийн сайдын 415-р журмын хүрээнд: 
Гүйцэтгэл, актад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнуудыг томилж, томилсон тухай шийдвэрийг тухай бүр дээд шатны байгууллагад хүргүүлэхü
Гүйцэтгэлийн материалыг иж бүрэн, үнэн зөв ирүүлэхü
Ашиглалтад орсон барилга байгууламж, үр дүнгийн талаарх мэдээг Төсвийн тухай хууль 14.2.9 болон энэ журмын дагуу 4 дүгээр сарын 10-ны дотор Сангийн яаманд хүргүүлэхü
4. Хөрөнгө оруулалтын багц ажлуудыг задалсан тушаалыг төсвийн ангиллын дагуу гаргах, тушаалыг тухай бүр СЯ-д хүргүүлэх
5. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг гаргахдаа ил далд ажлын акт /он сар бичих/, зургийг заавал хавсаргах
6. Магадалшгүй ажил гарсан тохиолдолд төсөв, хурлын тэмдэглэл, акт хавсаргах
7. Санхүүжилтийн гүйлгээг ТЕЗ нар ажлын 2 хоногийн дотор гүйцэтгэгчид шилжүүлсэн байх
8. Хөрөнгө оруулалтын ажлын гэрээг ТБОНӨХБАҮХАА тухай хуулийн дагуу жишиг бичиг баримтад үндэслэн иж бүрэн байгуулах
9. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд хугацаа сунгасан гэрээ байгуулах
10. Нэмэлт ажил гарсан тохиолдолд төсөв /магадлал хийгдсэн байх/, хурлын тэмдэглэл, нэмэлт ажлын төсөв хуваарилсан болон гэрээ байгуулах тухай ТЕЗ-ийн шийдвэр, нэмэлт гэрээ зэргийг заавал бүрдүүлж ирүүлэх /нэмэлт ТБОНӨХБАҮХАА тухай хуулийн дагуу хийгдсэн байх/ зэрэг асуудлыг тусган танилцуулжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?