📅

Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ сонгохыг уриаллаа

🕔 2019/02/13 21:11
Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон бусад байгууллагуудтай хамтран дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа.Гадагш импортын бараанд урсгадаг мөнгөний их урсгалаа дотоод доо чиглүүлэхэд иргэн таны оролцоо чухал гэдгийг иргэн бүрт ойлгуулах хэрэгтэй гэж Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн захирал Г.Бүрэнбатхэлж байна.
Тус дэлгүүрп үндэсний өв соёлыг уламжилсан эсгий урлал, Монгол гутал, Монгол гэрийн эдлэл хэрэглэл,эмээл, хазаар, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг зүйл худалдаалдаг аж.
Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Дархан сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, МХГ, Стандар Хэмжилзүйнхэлтэс, Хүнс Хөдөөаж ахуйн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас Дарханчууддаа хандан уриалга гаргалаа.
Тус холбооны зүгээс иргэн таныг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрсдийн худалдан авалтаараа хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах чинээгээр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар сайжрах, улмаар үнийн хувьд ч уян хатан болох нөхцөл нэмэгдэнэ гэдгийг онцлон уриаллаа.
Иргэдийн дунд хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл эрмэлзлэл байдаг ч бараа бүтээгдэхүүний нэр төрөл харьцангуй цөөн, чанаргүй бөгөөд үнэ өртөг өндөр байдаг гэсэн гомдол шүүмжлэл байдгийг тэд нуусангүй.
Гадагш импортоор урсгадаг их мөнгөний урсгалыг дотооддоо чиглүүлж ялангуяа Дархан-Уул аймагт үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихийг дуу хоолойгоо нэгтгэн ийнхүү уриалж байгаа ажээ.
Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн урлаж бүтээсэн тэр дундаа Дарханы өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг Дарханд үйлдвэрлэв дэлгүүр нь байгуулагдсан цагаасаа хойш 3 жилийн болсон аж.
Энэ хугацаанд олон төрлийн 500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс борлуулж төвлөрөлийг бий болгосон ажээ.
Өрхийн хэмжээндээ үйлдвэрлэл эрхэлдэг 150 гаруй иргэн бүтээгдэхүүнээ нийлүүлж, тэр чинээгээрээ олон айл өрхийн орлогыг бүрдүүлэхэд “Дарханд үлйдвэрлэв” дэлгүүрийн зорилго оршдог аж.
Тиймээс иргэн таны өнөөдөр оруулж байгаа хувь нэмэр маргаашийн үндэсний үйлдвэрлэлийн эргэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?