Дархан-Уул аймгийн Авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”ГҮТББ байгуулагджээ
🕔 2018/04/06 10:26
"Дархан-Уул аймгийн Авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага 2018 оны 01 дүгээр сард байгуулагджээ. Тус холбоонд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто сургууль, засвар, үйлчилгээ эрхэлдэг 18-н аж ахуй нэгж байгууллага нэгдсэн бөгөөд өнөөдөр /2018.04.04/ тус холбооныхон аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар байгууллагынхаа ажиллах зарчим, үйл ажиллагааны зорилго зорилтоо танилцуулж, цаашид орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг, туслалцаа авах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. скачать dle 12.0