Т.Аюурсайхан: Миний зөвшөөрөлгүйгээр нэр оруулсан байсныг хэдхэн хоногийн өмнө мэдсэн
🕔 2019/02/13 16:18
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн хувь эзэмшдэг “Шинэ эхлэл түм” хэмээх компанийг өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байжээ. Уг компани нь малын эм бэлдмэл, барилга зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.
Харин Т.Аюурсайхан гишүүн дөнгөж сая энэ талаар тайлбар хийжээ.
УИХ-ын гишүүн, “Миний гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр нэр оруулж бүртгүүлснийг би өөрөө хэд хоногийн өмнө цагдаа дээр өөр хэргээр гомдол шалгуулах үеэрээ мэдэж, нэрээ хасуулах хүсэлт гаргасан байгаа” гэсэн байна.
Эх сурвалж: seruuleg.mn
скачать dle 12.0