Төрийн золголт боллоо
🕔 2019/02/12 01:58
Билгийн тооллын XVII дугаар жарны “УРВУУЛАГЧ” хэмээх Шороон ГАХАЙ жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний ерөөл бэлэгт энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат болон орон нутгийн удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн гэрт “Төрийн золголт” хийлээ. Орон нутгийн удирдлагууд алд цэнхэр хадаг дэлгэн, амар мэндээ эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй шороон гахай жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцсэн юм. Үүний дараагаар Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч Ц.Дүйнхэрсүрэн Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгууллаа. Монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун хүндэтгэн золгох арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
скачать dle 12.0