📅

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг прокурорт тавьжээ

🕔 2019/01/16 17:30

Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газрын хамт олонтой уулзаж байна. Энэ үеэрээ тэрээр "Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм.

Би тэдний нэг. "Эрдэнэс Тавантолгой"-н захирал Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан.Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя" хэмээн ярьжээ. 

Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Бидний хуралд оролцож, бидэнд тодорхой чиглэл, үүрэг өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа. Монгол Улсын прокурорын байгууллага хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн гэмт хэрэг хийсэн гэж хэлэхээр түүнийг нь гэмт хэрэгт татдаг, буруутай байх ёстой  гэдгээр нь буруутайд тооцож татдаг асуудал миний үед гарахгүй. Би үүнийг Ерөнхийлөгчийн өмнө болон Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа та бүхний өмнө хэлье. Хэн нэгний хүсэлтээр хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хариуцлагаас мултлахгүй гэдгээ хэлэхийг хүсч байна” гэжээ.

Г.Сөрөлт

 

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?