📅

Прокурор: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг үүрээр цагдан хорилоо

🕔 2019/01/08 11:09

Прокурор: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг үүрээр цагдан хорилоо

 

Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр өмнөх парламентын үед Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг дүүгийн Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ.

 Д.Дорлигжав, Д.Баатар нарыг өнөөдөр үүрээр 04.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм байна.

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд нь өнгөрсөн сард телевизэд өгсөн ярилцлагадаа, "Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэж байв.

Харин Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, "Тэр мөнгийг миний дүүгийн данс руу андуурч хийсэн. Дараа нь тэр мөнгөө татсан байна лээ" гэсэн юм.

Үүний дараагаар Т.Ганболд, "Голомт банкыг дарамталж байгаад андуурч хийсэн гэх тайлбартай бичиг хийлгэсэн" гэсэн тайлбар хэлжээ.

Харин Авлигатай тэмцэх газар Д.Дорлигжав нарын дээрх үйлдэлтэй холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдсэн билээ.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон хэдий ч энэ нь түүнийг гэмт хэрэгт буруутай гэсэн үг биш юм. Хуулийн байгууллага тодорхой шалтгааныг үндэслэн шалгаж байгаа юм гэж прокурорын эх сурвалж мэдээлж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?