📅

С.Молор-Эрдэнэ: Өнөөдөр Монгол шиг мэдлэг боловсролыг уландаа гишгэж доромжилсон орон өөр хаана ч байхгүй

🕔 2019/01/14 11:28

Доктор С.Молор-Эрдэнэтэй тал бүрийн сэдвээр ярилцлаа.  

-Өдрийн мэндмаш завгүй байсан ч ярилцах хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа?

-За өдрийн мэнд. Надтай юу ярих гээд л байн байн залгаад байв. Танай сэтгүүл дээр чинь бөөн феодалууд гардаг биз дээ. Надад гайхуулах янз бүрийн юм байхгүй шдээ. Миний дансанд хоолны мөнгө л байгаа байх /инээв/. Тийм сонирхолтой байж чадах болов уу даа.

-Тэр тусмаа хамгийн сонирхолтой хүн та лбайна шдээАнх манай сэтгүүлд ярилцлага өгснөөс хойш 7-н жил өнгөрсөн байнаЭнэ хооронд та ихийг амжуулжнийгмийг нэлээн доргиолоо. Ярих зүйл ч арвин байна?

-Нээрэн 7-н жил өнгөрчихсөн байна шдээ, ямар хурдан юм бэ тэ. Саяхан л юм шиг санагдаж байна шүү. Энэ хооронд би 20 гаруй ном гаргалаа. Улс төрийн дөрвөн ч намтай хамтарч ажиллалаа. 100 гаруй лекц тавьсан байна. Яахав, нэлээн ажил амжуулсан байна шүү. Магадгүй би аль нэг намд ороод, ашиг сонирхол хөөсөн бол өдийд Зайсанд нэг хаустай, том машинтай, дансандаа овоохон юм хийчихсэн. Аягүй л бол ЖДҮ-ээс зээл аваад нүүр хийх газаргүй болчихсон явж байх байсан биз. Чамтай дахиад уулзахад үнэн ичмээр. Чи ч намайг сонирхож ярилцлага авахгүй байх байсан, тийм үү /инээв/.

-Бараг тийм шүү. 7-н жилийн өмнө та экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай гар нийлж байсанГерманаас ирсэн сайхан залуу хүн бүрийн анхаарлыг татаад л нүд гялбуулж байсан үе Ингэхэд та яг юунаас болоод Н.Энхбаярыг орхисон бэ?

-Үгүй яахав дээ, манай тэр "мангаа” Энхбаяр яаж ч хичээгээд юм ойлгох биш. Сүүлд тогоочийн авьяас нь тодроод чухам онцгойрч байх шиг байна лээ шдээ /инээв/. Тэрийг тогооч гэдгийг мэдсэн бол би юу гэж очих юм. Анхнаасаа хоолоо хийгээд явсан бол амар байхгүй юу. Шал дэмий Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж улс орны хөгжлийг 10, 20-н жилээр хойш татах ямар шаардлага байна. Дээр нь бүх хүмүүсийг мухар сүсэгтэн болгоод л. Хоолоо хийгээд явж байсан бол их л удаж ганц хоёр хүний гэдэс өвдөх байсан шдээ.  Бас "Буян”-гийн Б.Жаргалсайхантай хамтарч ажилласан. Тэр нөхөр сүүлийн үед овоо боловсрол ярьдаг болчихож. Номтой хүний дэргэд байсан гэсэндээ жаахан юм халдсан байгаа биз. "Буян”-гийн Жагаа шиг шинэ зүйлийг хурдан, соргог сурчихдаг чанар хичнээн хэрэгтэй гээч. Н.Энхбаяр харин тийм биш. Цаад Жагаа чинь их мэдрэмжтэй. Энэ Молор-Эрдэнэ боловсрол яриад байна. Тэгэхээр их чухал сэдэв юм шиг байна гээд л өлгөөд авч байгаа юм. Одоо намайг сонссоны ч хэрэггүй, Жагааг сонсоход болно доо /инээв/. Бас Дангаасүрэнгийн Энхбатыг би л "Ногоон нам”-ын дарга болгож байлаа шдээ. Тэгэхэд миний философийн мэдлэг их хэрэг болсон. Үүнийг "Ногоон нам”-ынхан мэддэггүй. Эд нар  ярьдаггүй л болохоос би их олон хүнд хөшүүрэг болсон. Тухайн үед "Ногоон нам”-ынхан Д.Энхбатыг авахгүй гээд байсан. "Форум”-ын хөтлөгч төдий, айлын эрх хүү нам авч явж чадахгүй гэж их дургүйцэж байсан шдээ. Тэгэхэд нь би популистууд хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Д.Энхбат бол популист. Өөр хэн ч биш байхгүй юу. Ардын намтай бас хамтарч ажиллаж, шинэчлэх гэж үзсэн. Тэр үед Г.Занданшатартай уулзсан юм. Цаадахыг чинь би бас нэлээн цэнэглэж өгсөн. Одоо айхтар ухаантай болчихсон байгаа биз. Зарим хүмүүс мэддэг болсон байна лээ. "Яриаг нь сонсоод байсан чинь яг таны номыг уншсан байна лээ” гэж хэлдэг. Мэдээж тэнгэрээс унаад ирсэн биш. Мэдлэгийн эх үүсвэр нь байж л таараа шдээ. Мөн "Хамаг Монгол” намыг байгуулалцаж Ц.Шинэбаярыг нэлээн зүтгүүлэх гэж үзсэн. Манай хүн эрүүл мэнд болоод бусад шалтгаанаар улс төрөөс хөндийрсөн. Ер нь би өөрийгөө Монголын улс төрд хангалттай юм хийж, шинэ уур амьсгал оруулсан гэж боддог. МАХН гэдэг нэрийг би аварсан шдээ, өөр хэн ч биш. Үеэ өнгөрөөсөн тэтгэврийн өвгөн тэнд сууж байхад нь би л улс төрд эргүүлж оруулсан биз дээ.

                          Н.Энхбаяр гэж тэтгэврийн өвгөнийг би л гаргаж ирсэн...!

 -Та бас арай л хатуу хэлж байна. Зүгээр үү?

-Үнэн шдээ. Хүмүүс надад " та сэлэмгүй хүнийг гаргаж ирэх гээд байх юм. Яах гэж, хэнд хэрэгтэй юм ” гэж байсан. Намын ажил жигдрээд намайг явсны дараа МАХН их хуралд хэдэн суудал, хэдэн яам авав. Ёстой хүчээ авсан. Юун тэр Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хүртэл МАХН-д хуйларч орж ирж сайд болоод л. Яг үнэндээ дахиж хэзээ ч сайд болохооргүй тэтгэврийн өвгөчүүд миний буянаар том албанд очсон. Уг нь тэд надад баярлах ёстой. Гэтэл хэн нь ч дурсахгүй байгаа юм. Тэр тусмаа Н.Удвал ЭМЯ-ны сайд болсон. Бүр намдаа хөөгдөөд хэнд ч тоогдохгүй хаягдчихсан нэг тийм авгай бүр ерөнхийлөгчид нэр дэвшсэн биз дээ. Насаараа надад баярлах ёстой хүн байхгүй юу. Ер нь би бол аз жаргалтай, гайхамшигтай амьдарч байгаа хүн. Үхлээ гэхэд тамд очих болов уу гэж айх ч хэрэггүй. Диваажинд очно гээд визэнд орох ч шаардлагагүй. Ногоон пасспортоор шууд л диваажин явна /инээв/.

-Ингэхэд "Буян”-гийн Б.Жаргалсайхантай хамтарч ажиллахад хэр байсан бэ. Хоёулаа дүрэлзэн ааштай хүмүүсБараг барилцаж авах дөхдөг байсан уу?

-Үгүй яахав, хөөрхийг юм болгоод л авах хэрэгтэй шдээ. Бид хоёр зөндөө хэрэлдсэн. Арай ч барьцалдаж аваагүй. Хэрэлдэх бол байх ёстой зүйл. Хэн хэн нь үзэл бодлоо хэлэх ёстой. Бид хоёр ямар хамтарч бизнес хийх гэж байгаа биш. Мөнгөний төлөө нэг нэгэндээ буулт хийх гэж байгаа биш. Улс төр бол өөр. Би ийм үзэл бодолтой гэдгээ ил хэлэх ёстой. Яахав дээ, Жагаа бол улс төрд эртнээс орсон хүн. Зөндөө л ялагдсан. Бараг ялагдаад сурчихсан хүн байхгүй юу. Би бол яг өөрөө улс төрд орох дургүй. Тэнд юугаа хийх юм. Баахан бөхчүүд, дуучидтай ярих юм олдохгүй шдээ. Нөгөөдүүл нь хоорондоо хэрэлдээд бие бие рүү элс цацаад бөөн юм болно. Цэцэрлэгийн хүүхдүүд шиг шаагилдаад л. Би ямар цэцэрлэгийн багш хийлтэй нь биш/инээв/. Яахав, ухаантай хүмүүс тэнд байвал өөр л дөө. Ёстой  цэц булаалдаж, ухаанаа уралдуулна шдээ. 2020-оны сонгуулиар бүр хачин юм болно. Юун бөх байтугай  рок, фанк дуучин за тэгээд бүжигчин, реппэр гээд янз бүрийн юмнууд орж ирнэ. Нөгөө үлгэрт гардаг ойн амьтад цуглаж хөл толгойгүй юм болно. Тэгээд 76-н ойн амьтад хэр бужигнуулахыг харцгаах биз.

-Та Монголд ирээд яг 10-н жил боллоо. Анх ирээд дасан зохицох гэж нэлээн нервтсэн байх. Одоо харьцангуй тайвширсан уу?

-Германаас ирээд энэ улсыг яах уу, юу хийх вэ гэж маш их боддог байсан. Дасан зохицох гэдэг үгэнд би дургүй. Бууж өгнө гэсэн үг байхгүй юу. Бүр муухай үг. Монголчууд энэ заваан үгийг их хэрэглэдэг. Хаана ч очсон дасан зохицох чадвартай гээд л. Хаа нэг газар очоод дасан зохицох нэрийдлээр бууж өгөөд өөрийнхөө бүх онцлог шинж, авьяас чадвараа гээж байгаа үйлдэл. Хэрвээ би Монголын нийгэмд дасан зохицсон бол би өдийд дуугүй л амьдарч байгаа. Бусадтай адилхан мухар сүсэгтэн болоод л, солиороод энд тэнд хадаг уяж сонин сонин юм яриад л. Нэг л их түүх ярьсан хүмүүс. Үнэндээ юу ч байхгүй. Монголын түүх гэж юу юм. Үнэндээ 2-р дайны дараагаас л сургууль, эмнэлэгтэй болсон шдээ. Энэ их сургуулиуд хэзээ байгуулагдсан юм. 800-н жилийн түүхтэй гээд тэнэг юм яриад байх юм. Дэлхийн 2-р дайны дараа буюу дөнгөж саяхан л хил хязгаартай тусгаар тогтносон улс гэж зарлагдсан. Тэрнээс өмнө биднийг хэн ч тоодоггүй, зүгээр л энэ хавьд байдаг хэсэг бүлэг нүүдэлчин хүмүүс л байсан. Ийшээ харж ламдаа залбирдаг, тийшээ харж хонины махаа иддэг. Ноосоороо гэр бариад дотор нь унтчихдаг, нэхийгээр нь дээл хийгээд нөмөрчихдөг. Хүүхэд төрөхөөр ээжид нь хонины шөл өгөөд хүүхдэд нь сүүл хөхүүлчихдэг. Ерөөсөө төрөхдөө л бид чинь хоньтойгоо төрсөн ард түмэн. Харин 2-р дайнаас хойш нийгмийн амьдрал бүрэн утгаараа бүрэлдсэн. Энд маргалдах ямар шаардлага байна. Тэгтэл ямар ч шаардлагагүй нэг хүн түүхийн ном өөрөө зохиож бичээд Төрийн соёрхолт авч байна.

                                Тэр Чингистэй чинь би ямар ч хамаагүй шүү!

-"Би юу ч үгүйЮу ч үгүйгээр улс төр хийнэ” гэж байсныг чинь тод санаж байна. Явж явж та бодит байдал гүйцэгдсэн юм биш үү?                                                    

-Намайг хүмүүс гайхаж л байсан. Мөнгөгүй байж юун улс төр. Танд лиценз, алт зэсийн уурхай байхгүй. Хувьчлалын үеэр аль нэг том үйлдвэр аваагүй, "Чингис” зочид буудлыг 1 доллараар авч чадаагүй. Та юу ч үгүй, хов хоосон байж улс төр хийх гэлээ. Ёстой уучлаарай, таныг Монголын нийгэмд хэн ч танихгүй. Баяртай, Герман руугаа буц гэж зөвлөж байсан. Тэр болгоныг би тоогоогүй. Хүнд чин сэтгэл, хүүхэд насны хүсэл эрмэлзэж гэж байна. Өрөө төлөх ёстой гэсэн сэтгэл надад байдаг юм. Монголын төр миний сургалтын төлбөр, галт тэрэгний зардал, Германд очоод амьдрах нөхцөл гээд бүгдийг нь даасан. Намайг ээж, аав биш Монголын цэцэрлэг сургууль, нийгэм хүн болгосон. Гэхдээ тухайн үеийн төр өнөөдөр байхгүй, нураачихсан шдээ. Би чинь төргүй хүн байхгүй юу. Гэхдээ ард түмэн миний төр. Тиймээс тэр өрөө л төлж явна. Одоо дуусах шат руугаа орж байна. Сая гурван цагаан номоо хэвлүүлж гаргасан. Мөн 3-н видео хийсэн. Орос, Хятадын тухай маш сонирхолтой видео бий. Энэ хоёр улс Монголыг тусгаар тогтносон орон болгоогүй бол би Германд сурч чадахгүй байх байлаа. Би бол дэлхийн 2-р дайнаас хойш үүссэн Монгол улсын иргэн. Тэр Чингистэй би ямар ч хамаагүй. Надад ёстой огтхон ч падлийгүй шүү.

Molor 2

-Та яг ингэж яриад л хүмүүсийн мэдрэлээр "сега”-дчих юмЧингис хааныг үгүйсгэх хэрэг байна уу?

-Үнэн юм чинь, ямар худлаа хэлсэн биш. Чингис энэ Улаанбаатарыг байгуулсан юм уу. Дэлхийн хаадууд юу үлдээсэн байна. Том том хотуудыг байгуулж үлдээсэн. Гэтэл Монголын хаан яасан байх нь уу, авгай хүүхдээ аваад яг өнөөдрийн улс төрчидтэй адилхан явсан шдээ.

-Та ер нь албаар ингэж эсэргүү юм ярьж олны дургүйг хүргээд түүн дээр нь судалгаа хийдэг үү?

-Тэгэлгүй яахав. Би коментуудыг маш их уншдаг. Хүмүүс тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн дээрээ алдаа гаргаж яг өөрийгөө илэрхийлдэг байхгүй юу. Хүний өөдөөс хараад магтаал урсгаж байгаа хүн хэзээ ч өөрийнхөө үнэн чанарыг ил гаргадаггүй. Та мундаг шүү, сайхан хүн шүү гэж хэлж байгаа хэрнээ дотор санаа нь тэс өөр байх жишээтэй. Би бүр коментуудыг үлдээлгүй хэвлэж ав гэж туслахдаа хэлдэг юм. Ер нь тэгээд нийгмийн хандлагыг мэдье гэвэл нэг анхаарал татахуйц пост биччихэд л доор нь эрийтэл комент орж ирнэ. Энэ чинь угаасаа социологийн судалгаа байхгүй юу.

-Заримдаа цаг үеэсээ түрүүлж төрсөн гэж бодогддог уу?

-Би угаасаа цаг үеэсээ түрүүлж төрсөн, ирээдүйгээс ирсэн хүн шдээ. Ирээдүйд болох зүйлийг ойлгуулах гэж явна. Угаасаа миний ярьсан зүйл 4,5-н жилийн дараа биелчихсэн л байдаг.

-Нэг хэсэг таны эсрэг PR эрчээ авсан. Германд сургууль төгсөөгүйдиплом нь хаана байна гээд л?

-Өө тийм, энэний философич гэж юу байдаг гээд л солиорч өгсөн. Өдөр тутмын сонин дээр нэг нөхөр намайг шүүмжилж, Германд очиж дипломыг нь асууж шалгана гээд л. Шалгана л биз дээ. Надад ямар хамаатай юм.

-Диплом байгаа биз дээ?        

-Байхгүй тэгээд хаачдаг юм. Тэртээ тэргүй интернэтэд Мюнхений их сургуульд С.Молор-Эрдэнийн филиософийн доктор  гэсэн ажил байж л байгаа шдээ.  Тэр бүү хэл би вэб сайтдаа докторын ажлуудаа тавьсан. Хоёр ч докторын ажил байгаа, ерөөсөө асуудалгүй. Хоёрдугаарт тэр шүүмжлэл нь надад реклам болчихож байгаа юм. Намайг мэдэхгүй хүмүүс тэр мөрөөр нь шалгаад харин ч миний тухай сайн мэдээд авчихаж байгаа. Над руу дайрсан хүмүүс өөрсдөө л эвгүй байдалд орно. Би энд завгүй, ажлаа хийгээд сууж байхад тэнд миний төлөө хэрэлдээд байгаа юм /инээв/.

-Та бас Далай ламыг яагаад шүүмжилчихэв ээ?

-Харин тэгсэн. Далай ламыг минь доромжиллоо гээд бөөн юм болсон. Тэр чинь угаасаа бүтэхгүй нөхөр шдээ. Одоо хүмүүс аажмаар мэдэж эхэлж байна. Сүүлийн үед Далай ламыг маш их муулж бичицгээж байна. Яахав дээ, би хэдэн жилийн өмнө түрүүлээд хэлчихсэн. Хүмүүс сүүлд нь ойлгож байна. Ингээд л би цаг үеэсээ түрүүлсэн нь харагддаг байхгүй юу. Сүүлдээ бүр надаас гуйдаг болсон. Чингис хааныг минь л битгий муул, бусдыг нь яахав гээд байгаа. Би ч "тийм юм байхгүй” гээд л хусч байгаа.

-Аюултай юм аа, та нээрэн?

-/Инээв/ Ер нь философич хүн аюултай л даа. Эртний Грек, Итали, Ром, Герман, Францын философичид бүгд адармаатай, хэцүү замыг туулсан. Ялангуяа 14,15-р зууны үед Христийн шашин Европт өндрөө авчихсан байх үед бүр хэцүү байсан. Номоо хэвлүүлэхээс айдаг, эх орноосоо хөөгдөх гэх мэт. Германд их сургуулиасаа хөөгдсөн, Англид бүр толгойгоо авахуулсан тохиолдол ч бий. Философич хүн нийгмийг үнэн төрхөөр нь, яг байгаагаар нь хэлчихдэг учраас улсын хаадууд, сүм хийдүүд их дургүй байсан. Төр, шашин хоёрын нүдэнд орсон өргөстэй адил байхгүй юу.

Molor 4

                      Хувийн сургуулиуд гадныхны "бууны ноход”-ыг бэлдэж байна!

-Та бас боловсролын салбарыг хайр найргүй шүүмжилсэнӨндөр төлбөртэй хувийн сургууль олширлооГол нь гадаад хэл дээр хичээл зааж байна?

-Их дээд сургууль байг гэхэд ЕБС-иудыг хэзээ ч битгий ийм гадаад хэл дээр хичээл заалга. Энэ бол хүүхдийн наймаа. Эх оронд нь сургаж байгаад өөрийн болгож авна. Энд сурсан хүүхэд гадагшаа яваад хэзээ ч эргэж ирэхгүй. Эсвэл бэлдэж байгаад эцэст нь төр рүү оруулна. Тэд нар нь ч бууны ноход л болно биз дээ. Бидний дайсан болж өсөх байхгүй юу. Юун эх орон. Эд нар чинь монгол хэлээ дорд үздэг, Монгол гэхээр ичдэг хүмүүс болж байна. Бүр монголоор ярихаас ичдэг, маш дургүй болцгоож байна. Гэртээ аав, ээжтэйгээ дандаа англиар ярьдаг. Ийм байж болохгүй. Бидний ээж, аав Монголын төлөө зүрх сэтгэлтэй, бид ч эх орноо гэсэн сэтгэлтэй. Одоо тэгээд боловсролын талаар ярих ч юм алга даа. Утгаа алдаж байна. Юм бүхэн уруудаж доройтохын эцэстээ тулж ирсэн. Энэ чинь их зөв байхгүй юу. 20,30-н жилийн туршид ямар их худлаа, буруу зүйл хийсний үр дүн гарч байгаа юм. Бүр эцэстээ тулсан нь их сайн. Одоо харин үүний дараа хаширсан уу, дахиж алдах уу үгүй юу гэдгээ бодоод зөв сонголт хийх хэрэгтэй.

-Таныг БСШУЯ-ны сайд эсвэл МУИС-ийн захирал болговол юу хийх вэ?

-Өө ёстой маш их ажил байна. Ямар ч байсан сурах гэдэг үнэ хүндтэй юм, боловсрол гээч ямар үнэтэй, хичнээн сайхан зүйл байдгийг мэдрүүлнэ. Бас ямар хэцүү юм гэдгийг сургана. Өнөөдөр Монгол шиг мэдлэг боловсролыг уландаа гишгэж доромжилсон орон өөр хаана ч байхгүй. Хамгийн олон их сургуультай улс. Архи, пиво үйлдвэрлэдэг 150-н компани байгаатай адилхан тоотой байна. Гадаадад нэг шил архи авч уухад ямар үнэтэй байдаг гээч. Тэрийг хэн дуртай нь 5000-н төгрөгөөр авч уугаад хаа дуртай газраа тасарч унадаг юм биш. Архи бол тансаг бараа. Тусгай үед, тусдаа орчинд уудаг зүйл. Түүн шиг боловсролыг архичинтай адил бүгд эзэмшиж, хэн дуртай нь диплом халаасалж гүйгээд байдаг юм биш ээ. Ер нь тэнэг, арчаагүй хүн боловсролтой болж хувирах гээд байна шдээ. Чи дээд сургуульд сурч цаг үрж байхаар ажил хий. Солонгос яв эсвэл хурдхан улс төрийн намд орчих. Яваандаа хэзээ нэгэн цагт тамгын газарт, илүү ахиж чадвал дэд сайд болчихно. Ийм л юм ярьж байна. Эсвэл бөө бол, сургуульд сураад тэнэг юм уу хаашаа юм. Үгүй гэвэл лам бол. Тарган тарган лам нарыг хар. Хоол ундтай, жийптэй. Бас болоогүй, жолоо барингаа утсаар ярьчихсан. Хажуудаа нэг хүүхэн суулгачихсан. Лам нар бол үнэн жаалж байна шдээ. Боловсролыг ингэж муухай үнэгүйдүүлж байгааг хараад сэтгэл ёстой өвдөж байна.

-"Чи л хийж чадна. Яаманд ир, агентлагт оч. Та л хэрэгтэй байна” гэж ажил санал болгож урьсан тохиолдол нэг ч байхгүй юуТа бол "намайг ашиглаач” гээд л бэлэн байгаад байдаг?

-Хэн урих юм, үгүй шдээ. Тийм ухамсар, хүмүүжил, ёс суртахуун байхгүй. Дэлхийн бусад оронд бол нам бус хүнийг авчраад шууд ШУА-ийнхаа ерөнхийлөгчөөр тавьж байна. Жишээ нь Трамп нам бус хүмүүсийг дуудаж авчраад хийж чадах албан тушаалд нь тавьж байгаа. Улс төрийн намд явдаг хүмүүс чинь хэзээ нэгэн цагт сайдын суудалд очно доо гээд л үхтлээ гүрийж хүлээдэг. Бараг мэдрэлийн өвчтэй болчихсон хүмүүс байхгүй юу. Өөр ямар ч амьдралын утга учир байхгүй болсон байна гээд чи бод доо. Ёстой арчаагүй байна шдээ. Намайг дуудаад боловсролын яамыг хөл дээр нь босгоод өг. Ямарваа нэгэн улс төрийн хэлмэгдэл, хэл амнаас өөрийг чинь хол байлгана. Сүм хийд, төр засгийн байгууллагаас хамгаална гэвэл би зөвшөөрнө. Надад бас хамгаалалт хэрэгтэй шдээ. Гандангийнхан чинь аймар, хүн алж мэднэ. За тэгээд бөө нараас бас хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөөдүүл чинь солиороод тэнгэрээ дуудна. Энэ Молор-Эрдэнийг арьс ястай нь хатаагаад аваад явчихаач ээ гээд л номоо уншаад эхэлнэ шдээ /инээв/. Үнэхээр надад тийм боломж болговол ёстой бужигнуулна аа. Ёстой бөөн энерги явж байна шдээ, энд. Энийгээ номондоо л шингээж байна. Яахав, лекц уншихад бас зарцуулдаг.

Монголын залуус дисконы соёл мэдэхгүйгоё эморч ч чаддаггүй...!

-Хоёулаа сэдвээ өөрчильеТа бүжиглэх дуртай гэж байсанхэвээрээ юу?

-Дуртай хэвээрээ. Гэхдээ зав гарах нь ховор юм. Хааяа лекц уншсаны дараа хүмүүстэй караоке ороод дараа нь бүжиглэчих аятайхан газар байвал орно оо. Бүдэгхэн гэрэлтэй булан тохойд өөрийгөө бас хөөрхөн хөдөлгөчихнө. Бүжиглэх гоё шдээ. Гэхдээ бидний насанд таарсан дисконы газар байхгүй юм. Нэг бол залууст зориулсан клуб, үгүй бол заавал тэтгэвэрт гарсан, хазгай мурий гишгэдэг хүмүүст зориулсан нийтийн бүжиг нэртэй газрууд байх юм. Тэгээд ч монгол хүмүүс бүжиглэж чадахгүй юм даа. Би олон ч дисконд орж үзсэн, ерөөсөө чаддаггүй юм байна лээ. Хүн ороод гартлаа бүжиглэх ёстой байтал манайхан хоол идчихсэн, нэгнийхээ төрсөн өдрийг ч тэмдэглээд байх шиг. Эсвэл том том шилтэй архи задалж уугаад л. Архи уух гэж байгаа бол баар руугаа, хоол идэх гэж байгаа бол ресторан руу яв л даа. Дисконы газар ороод хурдхан халж аваад бүжиглэх ёстой байхгүй юу. Гэтэл зарим нь бүр хуушуур захиалаад сууж байх жишээтэй. Залуучууд нь ч дисконы соёлгүй, хөдөлж чаддаггүй. Худлаа тааз хараад л дөрвөн мөчөө үл ялиг хөдөлгөхөөс цаашгүй. Аймар гоё бүжиглээд л, эмороод кайф авах хэрэгтэй. Гэтэл эморч ч чадахгүй хатсан борц шиг үнэн уйтгартай юм билээ. Бараг би орсон зарим газартаа хүмүүсийг уриалж бүжиглүүлээд, тэд ч намайг дагаж хөдөлгөөн хийгээд байгаа юм бишүү. Ер нь бүжиглэхээр маш гоё амралт болдог. Стресс бүрэн тайлагдана. Хөгжмийн ритмэнд тааруулж биеэ хөдөлгөнө гэдэг чинь гоё байхгүй юу. Хүнд бүжиг маш хэрэгтэй. Энэ чинь цэвэр эстетика буюу гоо зүй байхгүй юу. Гэтэл манайхан заавал нас зүсээр нь ялгаварладаг. Бараг л тэдэн настай хүн дисконд орж болохгүй гэх гээд. Цөөхнөө мэдэхгүй нэг их хөгшин, залуугаар нь ангилах дуртай. Өөрөө хөгшрөхөө мэдэхгүй, өтөлсөн нь нөгөө хүний буруу ч юм шиг. Үс бууралтахаар будуулаач гэж тэнэгтдэг.

-Буурал үс харин ч насны чимэг юм биш үүТэр тусмаа танд их зохидог?

-Тийн шдээ, яадаг юм. Би үсээ будуулаад үнэн инээдтэй харагдана биз дээ. Үгүй яахав, будуулдаг эрчүүд зөндөө байдаг л даа. Хөөрхий, нэг юманд найддаг юм байгаа биз /инээв/. Нэг тийм хүлээлттэй хүмүүст хэрэгтэй л байх. Надад бол тийм юм байхгүй. Хүн ер нь байгаагаараа л байх хэрэгтэй. Би бол би. Тэгээд л боллоо. Миний нэг дуртай дуунд "чи ямар ч үед өөрөөрөө бай” гэсэн утгатай өгүүлбэр байдаг. Энэ маш гоё үг. Олон дүртэй хүмүүс зөндөө байна. Төрийн ордонд тааралдахаараа мэндлэх ч үгүй, бараг танихгүй зөрнө. Гудамжинд тааралдахаараа "Сайн уу Болор оо, ажил нь сайн уу?” гээд л. Би бүр гайхдаг. Би ямар үед хэнтэй нь уулзаад байгаагаа мэдэхгүй болчихдог. Чиний оргинал нь ямар үед тааралдахад байсан бэ гэж асуумаар санагддаг. Монгол хүн ийм л болчихсон байна.

-Та эротик сэтгүүлд сексийн тухай яриа өрнүүлжхалуухан бүсгүйчүүдтэй зургаа авахуулаад  нэлээн шуугиан дэгдээсэнХүүхнүүдийн харах өнцөг их өөр болсонтанд мэдрэгдсэн биз дээ?

-Өө тэгсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Эрчүүд жаахан дургүй байсан уу, үгүй юу. Ер нь яагаад болохгүй гэж. Би бол философич гэдгээрээ л гарсан. Надад санал тавихдаа Монголд ийм сэтгүүлд гарах зоригтой хүн алга. Нэгдүгээр тийм царай зүс сайтай, хоёрдугаарт ийм мэдлэгтэй хүн хайгаад олсонгүй гэсэн. Тэгэхээр нь би за л гэсэн. Дараа нь компаниудаас тэр сэтгүүл рүү залгаж "мөнгийг нь төлье, манай даргыг яг ингээд гаргачих” гэж гуйсан гэсэн /инээв/.

Хайр, секс хоёрт хамаг мөнгөамьдралаа алддаг нь үнэн шдээ!

-Та тэгвэл их олон эрчүүдийн атаархлыг төрүүлчихсэн юм биш үү?

-Тэр тусмаа мөнгөтэй эрчүүдийн /инээв/. Надад бол гоё л байсан. Сексийн хувьсгал сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүлсэн шдээ. Яахав, жаахан өөр байя. Аль ч нийгэм ямар ч цаг үед сексийн соёлоороо танигддаг л даа. Хэт их эрх чөлөөтэй юу, хорвоо ертөнцийг юу гэж ойлгож байна вэ гээд л. Ер нь love, sexхоёр чинь амьдралын хэм хэмжүүр шдээ. Хүмүүс наанаа "ямар муухай юм ярьдаг юм” гэдэг ч үнэн хэрэгтээ бүгд л энэ хоёрт мөнгөө бас амьдралаа алдаж байгаа биз дээ, өөр юунд юм. Энэ хоёрыг буруу ойлгож үнэлснээс баларч байна. Улс төрч, бизнесмэн, нөгөө лам ч гэсэн.  Хайр дурлал их гоё, гайхамшигтай юм шиг боддог. Эвгүйхэн хайр дурлалтай таарчихвал зовж тарчилна биз дээ. Нэг бүтэхгүй нөхөрт хайртай болчихвол гай болж хувирна шдээ. Яаж сална, мэдэхгүй. Хайр гэдэг гайхамшигтай аз жаргал авчирч магад эсвэл чамайг алж ч мэднэ.

-Ер нь хүүхнүүд танд их талтайТа ч мэдэрдэг байхТэр тусмаа орчин үед хүүхнүүд харьцангуй нүүрэмгийөөрийгөө илэрхийлдэг болсонБолзоонд урих гэх мэт түрүүлж  санаачлага гаргасан бүсгүйчүүд хэр олон бэ?

-Өө хүүхнүүд надад их дуртай байдаг юм /инээв/. Facebookдээр бүр өчнөөн шдээ. Гэхдээ тэр болгонд баярлаад гүйлтэй нь биш. Ерөнхийдөө уулзах юмсан, хамт сууж ярилцмаар байна гэсэн мессэж маш их. Гадаадад амьдардаг хүүхнүүд ч их ханддаг. Номын дэлгүүрийн худалдагч нар ч  хэлдэг юм. Их сүрхий эмэгтэйчүүд таны номыг авдаг. Ар амьдрал нь тогтчихсон, бизнес эрхэлдэг захирал бүсгүйчүүд ихэнхдээ байдаг гэсэн.

-Ингэхэд та өөрөө хэр дурламтгай хүн бэ?

-Мэдээж дурлах гоё. Дурлалгүй л яахав, гэхдээ тэр болгон бүтэх албагүй. Дотроо таашаал аваад л өнгөрдөг. Түүнээс биш дурлачихлаа гэж гүйгээд байвал ажил яах вэ, би завгүй хүн шдээ.

-Ингэхэд таныг Филипп Киркоровтой адилхан гэж хүмүүс хэлж байсан уугэхдээ та илүү царайлаг л даа?

-Айн, адилхан гэж үү. Ёстой тэгж хэлж байгаагүй. Харин Оросын нэг балетчинтай адилхан гэж байсан удаа бий. Гэхдээ л би чинь Молор-Эрдэнэтэй адилхан.

-Эхнэр тань доктор бүсгүй байдаг гэж танилцуулж байсанОдоо Монголд байдаг ууНий нуугүй асуухад таныг ганц бие гэж боддог хүмүүс их юм билээ?

-Монголд байгаа. Эрүүл мэндийн салбарт германуудтай хамтарч төсөл хэрэгжүүлдэг юм. Угаасаа хүмүүжил нь даруу, багш аав ээжийн хүүхэд болохоор ил гарах сонирхолгүй хүн. Хийж байгаа ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг, бие даасан орчин үеийн эрх чөлөөтэй эмэгтэй л дээ. Би ганц бие биш гээд л дөнгөж өчигдөрхөн насанд хүрч, эхнэртэй болсон биш. Заавал хөтлөлцөж гүйх хэрэг байхгүй. Ерөнхийдөө хоёулаа адилхан гутал өмсөөд л, хоёулханаа машинаа унаад л. Хоёр биенээ магтаад л "хоёрын амьдрал хоёр доо, хоёрхон амьдрал хоёроороо” гэсэн дуу дуулаад л. Ийм юманд би ёстой үнэн дургүй. Би нийгмийн хүн. Энэ нийгмийг гэр бүлээсээ дээгүүр тавьдаг. Манай улс төрчид эхнэрээ бүх юмны дээр тавьдаг. Тийм тэнэг байж болохгүй шдээ. Яаж улс төр хийх юм. Одоо тэгээд авгайдаа ЖДҮ-ээс зээл авч өгөөд өөрөө өмнөөс нь үхэхэд ч бэлэн байна. Тэгж арчаагүйтэхгүй шүү, уучлаарай. Би бол гэр бүл байтугай ээж, дүү нараа ч нийгмийн дараа тавьдаг. Би философич учраас Монголын ард түмэн, нийгэм, энэ улс илүү чухал.

 -Эхнэр чинь таныг ер нь хэр ойлгодог вэ. Хүүхнүүдийн хандлагаас үүдээд хардахүл ойлголцох асуудал байдаг ууАль эсвэл хамаагүй гээд тоодоггүй юм уу?

-Гэр бүлд асуудал байна шдээ. Ямар хоёр будда сууж байгаа биш. Хэрүүлгүй гэр бүл гэж байдаггүй. Байдаг бол тэр жүжиг. Бид хоёр нэг нэгэндээ хайртай гэж жигтэйхэн, нэг ч удаа ам мурийж үзээгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Хүн өөрөө төгс биш. Бид дутагдалтай байж л юм сурдаг. Би хэлдэг дээ. Хүн эрүүл явахын тулд өвчин тусдаг. Өвчин туссанаараа өөрийнхөө хэм хэмжээг мэдэж байгаа юм. Одоо би цаашид тэгж болохгүй юм байна гэдэг сануулга авч байгаа хэрэг.

                    Гадуур дүүрэн миний хүүхдүүд байна...!

-Ээжийгээ хүртэл хоёрт тавина гэлээСонсвол гомдох байх даа?

-Үнэн, яах ч аргагүй. Монгол улс хэцүүдлээ, ээж чинь муудлаа. Алинд нь түрүүлж туслах вэ гэвэл би Монгол улсыг л сонгоно. Олон хүний төлөө нэг хүн дэндүү хямдхан. Ард түмэн дэндүү үнэтэй.

-Ээжийнхээ тухай ярь л даа. Таныг төрүүлсэн хүн ямар хүн байдаг нь сонирхолтой байнаХүүгийнхээ үзэл бодлыг хэр дэмждэг вэ?

-Манай ээж  намайг 10-р ангид байхдаа төрүүлсэн. Нэг их өндөр настай буурай болоогүй ээ. Бид хоёр чинь 17-н насны зөрүүтэй гэхээр эгч шиг минь л байхгүй юу. Тэгэхээр би настан буурал ээж минь гээд л караокенд дуулаад байх шаардлагагүй. Бараг цагаан сараар ээж над дээр ирээд золгочихсон ч яахав дээ /инээв/.

-Та ганц хүүтэйБас философич болсон гэж байсанОдоо Монголд амьдардаг уу?

-Сургуулиа төгссөн. Германд филофийн чиглэлээрээ ажиллаж байгаа. Аав, хүү хоёрын классик харьцаатай. Хүүгээ амьдралаа аятайхан аваад явчихаасай гэж боддог. Өөрийнхөө хүссэн амьдралаар амьдраасай гэж хүсдэг.

-Өвөө болж амсан уу?

-Би өвөө болохгүй ээ. Өвөө болсон ч өвөө гэж дуудуулмааргүй байна, яах юм.

-Яагаад?

-Гадуур дүүрэн миний хүүхэд байна. Монголын ард түмний хүүхэд миний хүүхдээс ялгаагүй гэсэн үг. Би Монголын залуусыг өөрийн хүүхдээс ялгаагүй үздэг. Миний туслахаар ажилладаг залуу хүүтэй минь ойролцоо насных. Би тэр залууд яг хүү шигээ ханддаг. Миний төрсөн хүүгээс илүү мэдлэг, хичээл зүтгэлтэй бол би тэр залууд л тусална. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө хүүхдийн авьяас чадваргүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би аль чадвартайд нь боломжийг олгоно. Тэрнээс биш  "муу төрсөн хүүдээ” гээд тэнэгтээд сууж байхгүй.

Үзэл бодолэрч хүчтэй байдал гээд та яг хэвээрээ байнаБас дээр нь зүс царайимиж гээд ер нь өтөлдөггүй юм шигЦагаан хоолмацаг гэх мэт тусгай жор хэрэглээд байна уу 

-Гадаад байдал гэдэг их чухал. Юу идэх, идэхгүй нэг их чухал биш. Аливаа юм ихдүүлбэл хор. Би өглөөний цай, өдрийн болон оройн хоолоо тогтмол иддэг. Оройдоо тараг бусад цагаа идээ иднэ. Махыг тохируулаад  идчихнэ. Ерөнхийдөө апетитаараа юу дартайгаа иднэ. Торт ч иднэ, пиво ч ууна. Архийг бол огт уудаггүй. Хоолыг гол нь нэг удаа идэхдээ ихдүүлэхгүй байх хэрэгтэй.  Ер нь бол ховдог байж болохгүй. Эсвэл идэхгүй удаан явж байгаад их идэх муу. Өглөөний цай, өдрийн хоол тасалдаж ерөөсөө болохгүй. Янз бүрийн цагаан хоол, мацаг бүгд утгагүй. Бүр хэнд ч хэрэггүй. Зүгээр л бизнес байхгүй юу. Социалзимын үед ээж, аавууд маань энгийн хоол унд идээд зүгээр л байсан. Хэн мацаг барьж байсан юм. Бүгд л цагаан шүдтэй,  сэвэлзсэн алхаатай хөнгөн шингэн хүмүүс байсан шдээ. Заавал фитнесст явах ёстой гээд л хамаг мөнгөө үрж өөрийгөө зовоогоод. Хүн ерөөсөө хоолоо тохируулаад, гэрийн ажлаа хийх хэрэгтэй. Би гэртээ цэвэрлэгээ хийх дуртай. Машин унахгүй, алхах дуртай.  Идэвхтэй хөдөлгөөнтэй байхад л болно.

Мацаг бол сайн дураараа өлсгөлөн зарлаж буй тэнэглэл...!

-Нэг хэсэг манайхан бүгд мацаг гэж хуйларлаа шдээТа бас л эсрэг байр суурьтай юм?

- 7 хоног мацаг баривал бие чинь хямралд орно. Яахав, мацаг барьчихлаа гээд сэтгэл өөдрөг, баярлаж магадгүй. Гэхдээ биологийн бие чинь хямралд орно. Хоёрдугаарт цагаан хоолтон, мах иддэггүй гээд байгаа хүмүүсийн ихэнх нь худлаа шүү. Тахианы мах эсвэл өндөг ч юм уу ямар нэг байдлаар идэж л байдаг. Нууцаар очоод хөргөгчийг нь онгойлгоод үзэх хэрэгтэй. Олон хүн баригдана даа. Ер нь бусдаас өөр болох, онцгойрох гэсэн өвчин яваад байгаа юм. Би өөр түвшнийх, бид нар мацаг барьдаг, тусгай хоол иддэг, уулзаж хоолныхоо талаар ярьдаг л гэнэ. Идэхдээ ингэж амталдаг, тэгж зажилдаг гээд л. Ялгарах гэсэн, дээд зэрэглэлийн хүн болох гэсэн   өвчин яваад байгаа байхгүй юу. Бараг л ядуу хүмүүс мах иддэг, бид бол тийм биш гэх нь холгүй. Бараг агаараар хооллоод явж байвал амьдарчихна гэж тэнэг юм яриад л. Харах юмсан, тэд нарыг. Ялангуяа энэ хүйтэнд өдөртөө нэг хонины махан халуун шөл уухгүй бол бүгдээрээ өвчин тусна шүү. Бас нүүрээр нь юм гарна, дархлаа суларна.

-Хонины мах холестерин ихтэй гэдэг шдээ?

-Юу ярьж байгаа юм. Бид чинь хонин амьдралтай, хонин үнэт зүйлтэй. Надаас хүмүүс Монголын үнэт зүйл юу вэ гэж асуухаар нь би хонь гэдэг юм. Бидний бүх үнэ цэнэтэй юм хонинд байдаг биз дээ.  Япон хүн будаагаа, энэтхэг хүн талхаа идээд эрч хүч ордог бол монгол хүн хонины махаа л идэж өдийг хүрсэн шдээ. Ер нь энэ мацаг барих Энэтхэгт анх үүссэн юм билээ. Яагаад үүссэн гэхээр тэр их олон хүнд хоол нь хүрэлцэхгүй учраас тодорхой хоногоор хоолноос нь татгалзуулж бусдад нь хүртээдэг байсных. Өөрөөр хэлбэл хоолны хувиарлалтаа зохицуулж байгаа арга юм. Харин бид хоол нь хөргөгчид бэлэн байхад "би мацаг барина” гэвэл тэнэг биз дээ. Сайн дураараа өлсгөлөн зарлаж байгаа хэрэг /инээв/. Ингээд хэлэхээр хүмүүс уурлана биз, үнэн юм чинь яах юм. зарим нь "би яг ингэж бодож явдаг. Хэлэх гэхээр чадахгүй байсан юм. Та л хэлчихлээ” гэдэг. Тэгэхээр би байх ёстой хүн байхгүй юу. Намайг Герман руу ч юм уу, Хятад руу битгий хөөгөөд байгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. 2018.11 сар

Ч.Саранчимэг

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?