📅

Сэтгүүлчдийнхээ өдрөөр сайн дураар цусаа хандивлав

🕔 2016/03/05 12:06

Дархан-Уул аймгийн сэтгүүлчид Монголын сэтгүүлчдийн 103 жилийн ойг тохиолдуулж аймгийнхаа "Цусны банк”-д очиж сайн дураар цусаа хандивлав.

Уг ажлыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн "Цусны төв” буюу "Цусны бан”к-тай хамтран зохион байгуулж уг сайн үйлсэд Хүмүүнлигийн Ухааны Их сургуулийн Дархан салбар сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд нэгдлээ.

Аймгийн сэтгүүлчдийн салбарын удирдах зөвлөлийн гишүүн Х.Соёл-Эрдэнэ:-"Монголын сэтгүүлчдийн 103 жилийн ойн хүрээнд манай Дархан хотын сэтгүүлчид цусаа сайн дураар бэлэглэж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд өөрсдийн сэтгэл зүрхээрээ нэгдлээ. Нэг хүний өгсөн цус үхэл амьдралын заагт хэвтэж буй гурван иргэний амь насыг авардаг юм байна. Бусдад амьдрал бэлэглэх ариун үйлсэд гар бие оролцсондоо сэтгүүлч хүний хувьд сэтгэл хангалуун байна.

Манай сэтгүүлчид үндэсний сэтгүүлчдийн өдрөөрөө "Цусаа бэлэглэе” хөдөлгөөнийг өрнүүлж үүнд сэтгүүлчдийн хойч үе болсон сэтгүүл зүйн ангид суралцаж байгаа оюутан дүү нар маань оролцсонд баяртай байна” гэв. Дархан-Уул аймгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад МСНЭ-ийн гишүүн 40 гаруй сэтгүүлч ажиллаж байна. Өнгөрсөн жил "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр цусаа хандивлаж цаашид жил бүр өгч байхаар уриалга гаргасан билээ.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?