📅

Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо

🕔 2018/12/03 10:08

Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хэрэглэгчээ дээдэлж-Соёлтой үйлчилцгээе” мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдааныг аймгийн хэмжээндпүрэв гарагт зохион байгуулж, шилдэгүүдээ тодрууллаа.

Тус уралдаан Дархан их дэлгүүрийн В1 давхарт байрлах "Ижий хайпер маркет” дэлгүүр зохион байгуулагджээ.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан уг уралдаанд15 мэргэжлийн худалдагч оролцсоноос"Номинтав” ХХК-ийн худалдагч Г.Наранцэцэг тэргүүлсэн бол удаах байруудад "Эрдэнэ-Уулын оргил" ХХК-ийн худалдагч Б.Болорцэцэг, "Тээвэр Дархан" ХК-ийн худалдагч Д.Оюунчимэг, "Нэхий Трейд" ХХК-ийн худалдагч Ж.Отгонцэцэг, УБТЗ-ын "Дархан худалдааны төв"-ийн худалдагч Ж.Отгонжаргал нар тус тус шалгарчээ.

Уралдаанд оролцогчид60 минутын туршхудалдагч хүний хийх ёстой ажил, үүргийг тодорхой заагдсан дүрмийн дагуу хийж өрсөлджээ.Тус уралдааныгАймгийн Засаг Даргын Тамгын газар,Мэргэжлийн хяналтын газар/МХГ/,Стандарт хэмжилзүйн хэлтэс/СХЗХ/,Хүнс, Хөдөө аж ахуйн газар,Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Дархан салбар,МҮХАТ-ын Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС-ийн Дархан Технологийн сургуульзэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Уралдааны өмнөхөдөр хэрхэн тэмцээн уралдаанд оролцох талаар уралдаанд оролцогчдод зориулсансургалтмэдээллийгЗалуучууд театрын дугуйтанхимд зохион байгуулжээ.

Уралдаан анх удаа зохион байгуулагдсан бөгөөд мэргэжлийн худалдагчийн ур чадварг сайжруулах, харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Ирэх жилүүдэд уралдааныг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?