📅

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна

🕔 2017/05/10 14:35

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна

 

Улс орон даяар "Эх орныхоо хөгжлийг бүтээгч Эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж буй татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа "Дархан-50” цогцолборт 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Татварын хэлтсийн дарга Ж.Баярт-Од, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар оролцсон юм. Энэ үеэр тус хэлтсийн байцаагчид интернэт орчинд татварын албаны үйлчилгээг нийт 68 татвар төлөгчид хүргэж ажилласан байна. Мөн гар зураг, зохион бичлэгийн уралдааны оролцогчид,бүтээл ирүүлсэн нийт 140 сурагчид, шилдэг татвар төлөгчид байлцлаа. Нээлтийн үеэр ТЕГ-ын хэмжээнд гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн нийт 67 бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчилжээ. Дархан-Уул аймгийн үйлдвэр, худалдааны "Ижийтрейд” ХХК, "Дарханмеатфүүдс” ХХК, "ДАРХАНГЭРЭЛ” ХХК, "Энхийн тун” ХХК, Мобиком Дархан салбар, Кивико ХХК, "Дархан хүнс” ХК, "Алтан хүнс” ХХК, "Тээвэр Дархан” ХК, "Дархан Загвар Гоёл” ХХК-ууд өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан бол хэрэглэгчийн систем нийлүүлэгч стандарт хангасан батламж авсан "Тауэр Софт” ХХК, "Төмөр хүлэг” ХХК, "Супер Ассист Системс” ХХК, "Гүүд Паперс”ХХК-уудын төлөөлөл хүрэлцэн ирж кассын машины тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний сурталчилгааг хийсэн юм. Татварын хэлтсийн болон ТЕГ-ын хэмжээнд шилдэг татвар төлөгчөөр шалгарсан "Тээвэр Дархан” ХК, "Ганбат тулга” ХХК, "Ижий трейд” ХХК-ууд, шилдэг үйлдвэрлэгч "Дархан Загвар Гоёл” ХХК-ий нэрэмжит сугалааг 7 тохирлоор явуулж, супер сугалаа "100000 төгрөг”-ний эзнээр "Од цогцолбор” сургуулийн 8-е ангийн сурагч Я.Лхагвацэрэн тодорчээ. Энэ өдрийн арга хэмжээний үеэр "Монголын Цахилгаан Холбоо” ХК хамтран ажиллаж, FREE WI-FI орчин бүрдүүлж ажилласан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?