📅

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

🕔 2018/10/26 18:06

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

  

"Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн-тэй Төрийн дууллын утгын алдаатай үгийг өөрчлөх, олон нийтийн санал асуулгаар үгийг солих талаар тодрууллаа.

-Монголчууд үеийн үед түүхэндээ олон төрийн дуулалтай байсан. Энэ нь хүмүүсийн ёс заншил, сэтгэлгээнд хэр их нөлөөлдөг вэ?

Төрийн дуулал анх цаг үеэр шалтгаалж гарч ирж байсан.

- "Чингис хаан"-ны үеэс эхлээд төрийн дуулал гарч байсан биз.

"Чингис хаан”-ны үед "Эртний Сайхан” гэдэг дуу анх төрийн бэлгэдэл байсан."Чингис Хаан”-ны үетэй холбоод ярих юм бол , маш их асуудал яригдана. Эхлээд 1650-1961 онд төрийн дуулал бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан гуайг оруулсан. Д.Сүхбаатар, Х.Чойбалсанг магтсан, одоо нөгөө талдаа нэг хүнийг тахин шүтэх байдалтай юм шиг санагдсан. Үүнээс хойш 1991 он хүртэл төрийн дуулал их солигдсон. Тэр дундаа Мандах коммунизмыг цогтой зорьсон, Саруул сайхан дэлгэр орон мандтугай гэдэг дуу олон байсан. Энэ үед"цогтой”гэдэг үг чинь мод нүүрс нэмэх юм бол цог болж  асаад явна. Харин "цог дээр нүүрс нэмэхгүй бол унтарна ”гэсэн утгатай байсан.Харин 1991 оноос золтой гэдэг үг төрийн дуулалд орж ирсэн.

-Та өнгөрсөн жил төрийн дуулал дээрх золтой гэдэг үгийг солих талаар хэвлэлийн бага хурал хийсэн үүний үр дүн гарсан уу?

Үүний үр дүн бол нэг их гараагүй. Ер нь 0.01 хувьтай л гэж хэлэхэд болно.Тэр үед би хэвлэлийн хурал хийхдээ УИХ-ын76 гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-д бичиг хүргүүлснээс ганцхан Хууль зүйн яамны сайд Ц.Нямдоржоос л ирсэн. Нямдорж сайдаас ирэхдээ ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжамцан бичгийг хүргүүлсэн.Тэндээс үндсэн хуулийн өөрчлөлтийг 2017 оны 78-р зарчмаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжамцан "Энэ төрийн дууллын утгын алдааг яриад байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахын тулд санал асуулгаар золтой гэдэг үгийг галтай болгох гээд байна . Жаргал гэдэг үгээр"жаргалыг эдэлнэ” болгох гэж байна гэдгийг санал асуулгын хэмжээнд хүргэх байсан.

-Үндсэн хуульд өөрчлөлт орж байж төрийн дуулалд өөрчлөлт орно.Олон нийтийн саналасуулгынхэмжээнд хүргэхийн тулдтандямар саад бэрхшээл байна вэ?

Яг саад бэрхшээл гэвэл энэ л байна. Би одоо мөнгөтэй бол аливаа нэгэн сайт,телевизэд яриа өгөөд цааш түгээгээд байж чадна.

Тэгэхэд нэгдүгээрт эдийн засгийн асуудал надад байхгүй. Мөн төрийн бодлого зохицуулалтаас болж үндсэн хуульд өөрчлөлт орно гээд Д.Лүндээжамцан ажлын хэсгийн ахлаж байгаа байвал, түүнтэй нийлээд санал асуулгын хэмжээнд хүргэж болно. Тэгээд энийг олон нийтэд түгээн таниулахын тулд би төрийн дууллын алдааны талаарх материалыг гурван сая хувь хэвлүүлэх болно.

Хэвлүүлэх материал маань бол утгын "Яагаад утгын алдаа оршиж байгаа юм бэ гэдэг товч тайлбарыг ард түмэн дэмжихийн бол үндсэн хуульд өөрчлөлт оруулах” гэж байгаа . 

-УИХ-д золтой гэдэг үгийг ямар үгээр солих хүсэлтийг тавьсан бэ?

"Золтой ардууд” гэдгийг галтай болгоё гэсэн юм. Яагаад гэвэл "Зол” гэдэг үг Г.Ичинноровын товч тайлбар дээр"зол, золиос”гэдэг үг ядмаг, тачир гэсэн утга сийрч орж ирдэг юм байна лээ”. Утга сийрч орж ирж байгаа"Золио, золиос, золиг”гээд үзэхээр лам нар их дургүй,

Жишээлбэл:Зундуу-Даваа хийдийн лам хүнээс асуухаар" Амь хаах гэж байгаа юмуу, бүх хүний муу муухайг хаагаад гуриланд шингээж хаяхыг золиг гэдэг ”Тэгэхээр тэр лам нар хэлэх дургүй байгаа биз."Золио” гэдэг үгэн зээлэнд юм аа тавиад, эргүүлээд авахыг хэлдэг. Монголчууд 1991 оноос хойш бүх юмны  зээлээс зээлэнд явж байгаа. Төрийн дуулалд ийм утга бэлэгдэлгүй байгаа учраас золтой гэдэг үгийг солих хэрэгтэй. Жаргалыг эдлэв гээд Монголчууд эдлээд дуусчихсан байгаа юм шүү дээ.

-Галтай гэдэг үг нь ямар утга санаатай вэ?

Төрийн соёмбо дээр бадамласан гурван гал байдаг.Тийм учраас үгэнд утга, чихэнд чимэг гэдгийн далд агуулга үүнд байгаа юм.

-Монгол улсын төрийн дуулал Монгол улсын төрийнбэлгэдэлболж өгдөг.Тэгэхлээр төрийн дуулалд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж та боддог уу?

Төрийн дуулал бүх юман дээрэгшиглэдэг. 2005 оны 37 дугаар тогтоолоор Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сургууль цэцэрлэгийн бүх арга хэмжээнд төрийн дууллыг эгшиглүүлдэг байх хэрэгтэй гэсэн үүднээс тийм тогтоол гарсан. Тийм учраас буруу төрийн дуулал яваад байхаар Монгол орны хувь заяа буруу эргээд байна уу гэдэг үүднээс өөрчлөх ёстой гэдгийг судалж шинжэлсэн.

-Та төрийндууллынтухайхэрих судалсан бэ?

Би 2014-2017 он хүртэл судаллаа. Бүтэн дөрвөн жил судалсны эцэст утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой гэдгийг би түгээн таниулах гээд байгаа юм.

-Ц.Дамдинсүрэнгуайн үгийг хэвээр нь үлдээгээд заримбадгийгл өөрчилсөн. Үүнийгзөв гэж боддог уу?

Тухайн үед эрдэмтэн, мэргэдүзээд солигдсон. Гэхдээ 2006 он, 1991 оноос үүдээд явахад 2004-2008 онд байсан УИХ-ын гишүүд үүнийг өөрчилсөн тал байдаг. Тэгэхэд тэр хүмүүс утга авцалдаа дээр нь анхаарч үзээгүй, энэ хэвээр нь батлаад явсан байдаг. Тийм учраас гурван үг л солих тухай бодож байна. Золтой, галтай, эдлэв гэдгийг эдэлнэ, далай эх гэдгийг дайчин эх болгоё гэсэн хүсэлт тавьсан.

-Төрийн соёмбо нь дээрх дүрсийг бид нар яагаад буруу хэрэглэдэг гэж та дүгнэсэн юм бэ?

Төрийн далбааны "Соёмбо” архи нь дээр хүртэл байдаг. Их эзэн "Чингис Хаан"-аа хүртэл архины шилэн дээр лого хэлбэрээр хийдэг. Энэ нь маш буруу зүйл юм.

-Модон сүлдний талаар та юу гэж боддог вэ?

Хуучин модон сүлдийг 1991 онд Л.Ойдов гэдэг зураач хүн хийсэн юм. Модон сүлд Монголыг цавчиж, хувааж идэж байгаа юм шиг харагддаг. Ийм сүлдтэй байж болох уу гэдэг үүднээс би маш их анхаарч үзээд байгаа юм. Тэгээд модон сүлдийг амьтай, морьтой сүлд болгоё гэж бодоод байгаа юм. Дээрээ гурван чандмань эрдэнэтэй гал, ус, газар, шороог бэлгэддэг. Наран ургах зүгээс морьтой хүн эх орноо бадруулна гэж бодоод байгаа юм.

 

 

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

 

 

Б.Хандсүрэн: “Төрийн дууллын утгын алдааг өөрчлөхийн тулд үндсэн хуульд өөрчлөл оруулах ёстой”

 

 

 

Нийтэлсэн:Т.Сүхболд

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?