📅

ДҮР ЭСГЭСЭН САНАЛ АСУУЛГА

🕔 2017/05/23 09:34
 
 ДҮР ЭСГЭСЭН САНАЛ АСУУЛГА

Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарбүх нийтийн санал асуулгыг явуулахаар төлөвлөөд байгаа. Тэд нэгэнт төлөвлөсөн болохоор энэ ажил явж лтаарна.

Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар "асуудал дагуулдаг” зургаан сэдвээр Үндсэн хуулийн өөрчлөлтийгхийх юм. Энэ дотроос хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхийсайдад шилжүүлэхээр төсөлд тусгажээ. Товчхондоо, Ерөнхийлөгчийн хууль, хүчний байгууллагынудирдлагын томилгоонд оролцдогийг болиулна гэсэн үг. Ерөнхийдөө Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрхмэдлийг хуваалцдаг байдлыг зогсоох нь үр дүнтэй хэмээн тайлбарлаж байна.

Эрх баригчид ингэж шийдээд хэдийнэ зөвлөлдөх санал асуулгын эхний хэлэлцүүлгүүдийг хийгээд "...Ардтүмэн дэмжиж байна” хэмээх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ энэхүү шийдийг гаргахад оролцсон "ард түмэн”-ийг эрх баригчид өөрсдөө сонгож, гар өргүүлсэн нь нийтийг хамарсан гэж байгаад нь эргэлзээ төрүүлэхээрбайгааг хэлэх хэрэгтэй.

Түүнчлэн одоогийн УИХ-ын гишүүдтэй хамт иргэн Д.Ламжав гуай энэхүү өөрчлөлтийг боловсруулсан байгааюм. Иргэн Д.Ламжав гуайн хувьд 1992 оноос хойш энэ Үндсэн хуулийг хамгаалахад өөрийн амьдралыгзориулсан, өдгөө 80 насны босго дөхсөн ахмад зүтгэлтэн. Хамгийн гол нь Д.Ламжав гуайн өнгөрсөн 25 жилийн турш Үндсэн хуулийн талаар баримталж ирсэн зарчим энд өөрчлөгдөж, өнөөдрийн өөрчлөлтийнавторуудтай зэрэгцэж суугаад "...Өөрчилье” хэмээж буй нь түүнд юу нөлөөлөв гэдэг асуултыг босгож байгааюм.

Хэрэвзээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн өнөөг хүртэл хэрэгжсэн түүхийг сөхвөл, хамгийн ихээранхаарал хяналт тавьж, Цэцэд гомдол мэдүүлэн хамгаалж ирсэн хүн бол иргэн Д.Ламжав гуай мөнөөсөөмөн. Тийм болохоор Үндсэн хуулийн талаарх түүний үзэл бодлын өөрчлөлт чухам хэзээнээс эхэлсэн бэгэдэг л анхаарал татаад байгаа юм.

Д.Ламжав гуай л хамт боловсруулж, үүнийг нь Төрийн ордонд "санамсаргүй” цугласан 1570 хүнхэлэлцэхээр  ард түмэн бүхлээрээ энэ өөрчлөлтийг боловсруулахад гар бие оролцсон мэтээр харагданагэж эрх баригчид тооцоолсон бололтой. Үгүй юм.

Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлт бүх нийтийн санал асуулга авах дээрээ тулж ирлээ. Яг сарын дараа энэсанал асуулга болно. Эх загварыг нь гаргасан санал асуулгын хуудсан дээр "...Үндсэн хуулийн өөрчлөлтийгхийх нь зөв үү” гэсэн ганц асуулт байх ажээ. Үүнд нь ард түмэн "...Тийм”, эсвэл "...Үгүй” гэж хариулах юмбайна.

Уг нь Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зөвхөн "Тийм, Үгүй” гэж сонгох бус өөр бусад санал бодлоо илэрхийлэх эрхтэй.

Туркэд сар гаруйн өмнө Үндсэн хуулийнх нь өөрлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга явагдсан. Төсөлд нь 18 зүйл заалт байсан хэдий ч зөвхөн  "Тийм, Үгүй” гэсэн хоёр сонголтын аль нэгийг иргэд ньхийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэд хэдэн заалт нь ерөнхийлөгч Т.Эрдагоны эрх мэдлийгнэмэгдүүлэхэд оршиж байв. Ингээд Туркийн сонгуулийн насны 55 сая иргэний 44 сая нь санал өгч, түүнээс 51.5 хувь нь "Тийм” хэмээн хариулсан байдаг. Ингэж Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Энэталаар барууны хэвлэлд бичихдээ Туркийн санал асуулга ихээхэн будлиан, маапаан дунд болсон гэжбайна. Үндсэндээ Т.Эрдагон Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд яаж ийгээд "ялсан” гэсэн үг.

Үүн лугаа удахгүй манайд болох санал асуулга яг ямар байдалтай болох нь эхнээсээ эргэлзээдагуулчихлаа. Энэ зуурт сөрөг хүчин АН-ын харьяалал бүхий зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болоххэрэгтэй хэмээн хэдэн сарын өмнөөс хэлж яриад байгаа. Гэвч ийм санаачлага, сэдлийг одоо хийх гэж буйөөрчлөлтөд тусгана. Эсвэл тусгах эсэхийг хэлэлцэнэ гэвэл гонжийнжоо гэдэг нь тов тодорхой харагдажбайна.

Хамгийн тодорхой нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй гэдэг бэлтгэлийг эрх баригчид маш сайнхангаад байна. Гэхдээ тэд "хүсвэл” энэ өөрчлөлтийг хийхгүй байж магадгүй.

Учир нь Ерөн­хий­лөгчийн сонгуулийн дүн хэрхэн гарахаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх саналасуулгын дүн яаж гарах нь шалтгаалах болчихоод байгаа юм. Тайлбар нь тун энгийн. Өөрчлөлтийн голагуулга нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэх шүү дээ. Тиймээс, хэрвээ "тэр” Ерөнхийлөгч болбол Ерөнхийлөгчийн эрх мэдэл Үндсэн хуульд өнөөдрийнхөөрөө үлдэх учиртай болжбайгаа юм. Энэ нь Үндсэн хуулийг хөндөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, санал асуулгын дүн "Үгүй” гэж гарахболчихоод байгаа юм.

Ийм л учраас ажиглагч, судлаачид хийгээд учир мэдэх хүмүүс "...Дүр эсгэсэн санал асуулга явагдана” гэж хэлээд байгаа ажээ.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?