📅

Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

🕔 2018/09/24 10:35

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг өнөөдөр гурав дахь удаагаа хэлэлцэх гэж байна.  Өнгөрсөн гуравдугаар сарын 12, тавдугаар сарын 14-нд болсон хуралдаануудаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн ул­сын бүрт­гэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Мөн намын ээлжит II Их чуулганыг хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн  дүгнэлтдээ хүргүүлсэн байдаг.  Үүнийг  МАХН-ын намын зүгээс буруушааж,  намын дүрэм мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг хуулийн дагуу   бүртгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байсан юм.  Мөн МАХН өнгөрсөн долдугаар сарын 7-нд Улсын Дээд шүүхийн хүсэлтэд нийцүүлэн ээлжит бус Их чуулганаа зохион байгуулсан байдаг.

Чуулганд  21 аймаг, есөн дүүргээс нийт 1019 төлөөлөгч оролцож, намын дүрэм мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталлаа.  Улмаар долдугаар сарын 16-нд Улсын дээд шүүхэд бичиг  баримтаа хүргүүлсэн байдаг.  Энэ ёсоор өнөөдөр Улсын дээд шүүх МАХН-ын хүсэлтийг хэлэлцэнэ.  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар  "Намын ээлжит бус Их чуулганаас баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр хуулийн хугацаандаа багтаан бичиг баримтаа хүлээлгэж өгсөн.   Дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь үг үсэг, утга найруулгын алдаагүй, өндөр хэмжээнд боловсруулсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.  Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Дээд шүүх хянаж нягтлах ёстой. Намын дотоод асуудал тэдэнд ямар ч хамаагүй. Гэтэл улс  төрийн зорилгоор  манай намын өмнөх хүсэлтийг ёсоор болгоогүй. Гэсэн ч бид тэдний хүсэлтийг ёсоор болгож, ээлжит бус Их чуулганаа зарлан хуралдууллаа. Дахин  улс төрийн захиалгатайгаар намын үйл ажиллагааг саатуулах ийм асуудал гарахгүй байх” гэж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?