📅

МАН НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

🕔 2017/11/21 13:15

МАН НАМЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

 

МАН-ын Их хурлын хоёр салбар хуралдаанаар хэлэлцсэн "Монгол Ардын Намын дүрмийн шинэчлэл”, "Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”-ийг нэгдсэн хуралдаанаар өчигдөр эцэслэн хэлэлцэж, санаа оноогоо нэгтгэн баталлаа. Намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоог тогтсон байна.

Ингэснээр намын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх юм. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтжээ.

МАН-ын Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор Их хурлын төлөөлөгчид намын Их хуралд тавьсан улс төрийн илтгэлүүдийн талаар санал шүүмжлэл өрнүүлж байгаа бөгөөд 50 гаруй төлөөлөгч саналаа хэлж байна. Үүний дараа намын даргад нэр дэвшүүлж, санал хураахаас гадна "Их хурлаас гаргах уриалга”-ын төслийг хэлэлцэх юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?