📅

МОНГОЛ ШИЙТГЭЛ

🕔 2018/09/04 10:16

МОНГОЛ ШИЙТГЭЛ

 

Францын банкир, саятан, адал явдал эрэлхийлэгч Альберт Кан хэмээх эр 1913 онд Азийн хачирхалтай орнуудаар аялжээ. Тэрээр Монголоор аялж явах (07 дугаар сард) үед нь маш хүнд хэлбэрийн нэгэн шийтгэл нүдэнд нь туссан байна. Нэгэн эмэгтэйг толгой гаргах нүх бүхий хайрцагт хийж, өлсгөж зовоож байв. Талын халуун салхи, Монголын хүйтэн шөнүүд шийтгэл амсаж буй этгээдийн зовлонг улам нэмж байв. Яагаад гэвэл энэ авдар гадаа ил байсан юм. Тэгтэл энэ нь шийтгэлийн хамгийн түгээмэл хэлбэр, заримдаа цаазын ял болдог нь тогтоогджээ. Энэ шийтгэл 1924 оныг хүртэл оршиж байсан гэдэг.

 

a6646cc6_resizedScaled_740to600 Монгол шийтгэл
 
 
 

 

Альберт Кан энэхүү алдарт гэрэл зургийнхаа талаар ярихдаа "Зургийг 1922 онд "National Geographic” сэтгүүлд "Хайрцаг доторх Монголын хоригдол эмэгтэй” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн. Сэтгүүлийн редактор нь өөрийнхөө олж тогтоосноор энэ зураг дээрх эмэгтэй нөхрөө хуурсынхаа төлөө удаан хугацаанд зовж, өлсөж үхэх шийтгэл амсаж буй нь энэ гэнэ” гэжээ. Тэр цагаас хойш Францын аялагчийн зургийг янз бүрээр тайлбарлах болсон байна.

 

e2bf62e2 Монгол шийтгэл
 
 
 

 

Тэгвэл 1914 оны 12 дугаар сард "Popular Mechanics” сэтгүүл хавтасны зургаа сонгохдоо Монголын хайрцган шоронгийн сэдвийг уран дүрслэлд оруулжээ. Хачирхалтай төдийгүй үнэмшмээр харагдаж байгаа биз. Хамгийн гол нь үүгээрээ Дэлхийн нэгдүгээр дайны айдсаас уншигчаа салгах зорилготой байсан гэнэ.

 

b441f141_resizedScaled_740to500 Монгол шийтгэл
 
 
 

 

 

e7eb5c3d_resizedScaled_740to521 Монгол шийтгэл
 
 
 

 

Ерөнхийдөө модон хайрцагт хийж хорьдог шийтгэл буюу мүглэн нь монголчуудын дунд өргөн тархсан байжээ. Гэхдээ үүнийг монголчууд бодож олоогүй, хятадын зандалчдаас хуулбарлаж авсан гэдэг. Тэгээд ч Гадаад Монгол нь ХХ зууны эхэн үеийг хүртэл Чин гүрний эрхшээлд байсан болохоор хүмүүнлэг бус шинэ шийтгэл ч тус улсад нэвтэрчээ.

Энэ шийтгэлийг 2017 онд гарсан "Монгол” гэдэг кинонд үзүүлсэн байдаг. Энд ирээдүйн Чингис хаан буюу бяцхан Тэмүүжин хүүг энэ маягаар шийтгэдэг. Ерөнхийдөө барын зулзагыг бага дээр нь оролдох хэрэггүй гэсэн санааг тод томруун гаргахыг оролдсон бололтой.

 

1527ab29 Монгол шийтгэл
 
 
 

 

Хайрцагт хийж шийтгэдэг мүглэнг гадаа гудамжинд тавихаас гадна шорон дотор, нэг өрөөнд олноор нь хийх тохиолдол ч байдаг.

 

deb57d7a_resizedScaled_740to388 Монгол шийтгэл
 
 
 

 

Сонирхуулахад Солонгосын хунтайж Садо хэмээх төрөлхийн садист, сэтгэцийн өвчтэй нэгнийг хаан эцэг Енжо нь ингэж шийтгэж хороосон түүхтэй. Ийм хүүдээ хаан ширээ өвлүүлэхэд тохиромжгүй гэж үзээд Садог өөрийнхөө үйлдлийг ухамсарлаг гэж бодож авдарт хийжээ. Гэтэл долоо хоногийн дараа хунтайж гэнэт үхэж, ордныхон өв залгамжлагчийг хүмүүжүүлэх үеэр золгүй явдал тохиолдсон мэт дүр эсгэж байв.

Энэхүү зэрлэг шийтгэл зөвхөн Азид байсангүй. АНУ-ын Флорида мужийн Санбим лагерьт 1920-иод онд ч Монголын хайрцагтай адилхан шийтгэл амсуулдаг байжээ. Гэхдээ хайрцагны оронд хуучин торх ашиглана. Үнэхээр ч Санбим нь "Газар дээрх там” гэдгээрээ алдартай газар байсан юм. Ийм торхон шоронд орсон хүн хайрцагтайг бодвол жаахан ч гэсэн зогсож, хөлөө тэнийлгэж болдог аж.

 

2eaf5b5a Монгол шийтгэл
 
 
 

 

 

264846c9 Монгол шийтгэл

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?